тахих
Тайлбар
- 1.Тайх, тавиглах, тахил болгож өргөх
- 2.Шүтэх
Англи утга
- үйл үгto sacrifice; to worship
Нийлмэл үг
овоо тахих — овоо тайж тавиглан элдэв зан үйл үйлдэх
хүндлэн тахих — ямар нэг эрхэм зүйлийг өргөн дээдлэх зан үйл үйлдэх
тахиж шүтэх — ямар нэг зүйлийг ихэд дээдлэн бишрэх
идээний дээжээр тахих — архи, цай зэрэг зүйлийн дээжийг нь тахиж буй зүйлдээ өргөх
сар тахих — сарыг шүтэн, элдэв зан үйл үйлдэх
хониор тахих — хонь гаргаж өргөл барьц өгөн тайх
онгод тахих — онгод, сүр сүлд, аз хийморио сэргээх, дээдлэх
бурхан тахих — бурхандаа итгэж бишрэн тайх зан үйл үйлдэх
лус савдаг тахих — лус савдагт итгэн түүнийг аргадан элдэв зан үйл хийх
нэг хүнийг тахин шүтэх — нийт олны амжилт бүтээл, ололтыг нэг хүнийх болгон хэт үнэлэн магтаж, дээдлэн өргөмжлөх
Хэлц үг
бурхан шиг тахих — хэтэрхий их өргөмжлөх, дэндүү их дээдлэх
Зүйр цэцэн үг
Тахивал бурхан таягдвал шавар
Хоршоо үг
тахих шүтэх — ямар нэг зүйлийг сүсэглэх, өргөн дээдлэх
Үгийн гарал
From Proto-Mongolic *takï-, compare East Yugur daki.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.