телевиз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Агаараар долгион хүлээн авч дүрс, дуу бүхий нэвтрүүлэг дамжуулах хэрэгсэл; зурагт
- 2.Телевизийн нэвтрүүлэг бэлдэх, дамжуулах үйл ажиллагаа бүхий байгууллага
- 3.шилжсэн утгаТелевизийн суваг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгtelevision
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | телевиз |
|---|---|
| Харьяалахын тийн | телевизийн |
| Заахын тийн | телевизийг |
| Өгөх орших тийн | телевизэд |
| Гарахын тийн | телевизээс |
| Үйлдэхийн тийн | телевизээр |
| Хамтрахын тийн | телевизтэй |
| Чиглэхийн тийн | телевиз рүү |
| Олон тоо | телевизүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
кабель телевиз — релей шугамаар дамжин нэвтэрдэг теле суваг
телевиз авах — зурагт худалдан авах
телевиз үзэх — зурагтаар дамжуулах төрөл бүрийн нэвтрүүлгийг үзэх
телевизийн антенн — телевизийн дүрс, дууг зөөвөрлөх, радио дохиог нэвтрүүлж, хүлээн авдаг төхөөрөмж
телевизийн жүжиг — зурагтаар дамжуулан гаргах жүжиг
телевизийн суваг — зурагтын хүлээн авч нэвтрүүлж чадах долгион
телевизийн станц — радио долгионы тусламжтайгаар телевизийн хөтөлбөрийг дамжуулдаг радио станц
хар телевиз — телевизийн дамжуулах станцаас ирж буй нэвтрүүлгийг өнгө ялгахгүй зөвхөн хар өнгөөр гаргадаг зурагт
өнгөт телевиз — телевизийн дамжуулах станцаас ирж буй нэвтрүүлгийг өнгө ялган гаргадаг зурагт
телевизийн нэвтрүүлэгч — телевизийн олон төрлийн нэвтрүүлгийг удирдах, хөтлөх хүн
телевизийн сурвалжлагч — телевизийн мэдээ мэдээлэл бэлтгэх сэтгүүлч
телевизийн удирдлага — а.телевизийн байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж явуулах зөвлөл; б.телевизийн суваг, дуу дүрсийг тохируулах хэрэгсэл
монгол телевиз — монгол улс даяар цацагддаг үндэсний телевизийн суваг
Товчилсон үг
ТВМ — Телевиз Монгол
Үгийн гарал
From Russian телеви́зор (televízor, “television set”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.