телефон
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.телефон утас (харилцуур утас), телефоны тоолуур (харилцах утсаар ярьсан хугацаа, ярьсан утасны дугаар, төлбөр зэргийг тооцоолон гаргах төхөөрөмж), телефон станц (хэрэглэгчийн захиалагчийн дагуу тодорхой хаягаар холболт үүсгэдэг техникийн цогцолбор), телефон сүлжээ (тодорхой нэг нутаг дэвсгэрт хоорондоо алслагдсан хэрэглэгчдийн хооронд цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар яриа дамжуулахаар байгуулсан техникийн цогцолбор), телефон холбоо (алсад цахилгаан соронзон долгионоор яриаг дамжууж, хүлээн авдаг холбооны нэг төрөл), телефон банк (тухайн банкинд харилцах данстай үйлчлүүлэгч телефон утаснаас мөнгөн гүйлгээ хийж болох санхүүгийн үйлчилгээ).
Англи утга
- нэр үгtelephone
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | телефон |
|---|---|
| Харьяалахын тийн | телефоны |
| Заахын тийн | телефоныг |
| Өгөх орших тийн | телефонд |
| Гарахын тийн | телефоноос |
| Үйлдэхийн тийн | телефоноор |
| Хамтрахын тийн | телефонтой |
| Чиглэхийн тийн | телефон рүү |
| Олон тоо | телефонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Товчилсон үг
АТС — Автомат Телефон Станц
ТА — Телефон Аппарат
ТРАХ — Телефон, Радио Ашиглалтын Хороо
ТС — Телефон Станц
ТХТ — Телефон Хэрэглэгчийн Товчоо
Үгийн гарал
Borrowed from Russian телефо́н (telefón).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.