товч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дээл хувцасны шилбэний нүх болон тусгай гаргасан нүхэнд оруулж, торгох бяцхан зүйл
- 2.Хүний хөхний бяцхан шөмбөгөр орой
- 3.Цахилгаан болон электрон төхөөрөмжийн үйлдлийг удирдах жижиг товх
- 4.Товч мэт зүйл
- 1.хуучирсанЭртний хаадын гарал язгуур, угсаа залгамж хийгээд тэдгээрийн үйл хэргийг хураангуйлан тоочсон түүхэн зохиол; товчоо
- 1.Хураангуй, тойм
- 1.товчтой төстэй эд зүйлс
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгbutton (fastener); button (switch); summary; chronicle
- тэмдэг нэрsuccinct
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | товч |
|---|---|
| Харьяалахын тийн | товчийн |
| Заахын тийн | товчийг |
| Өгөх орших тийн | товчид |
| Гарахын тийн | товчоос |
| Үйлдэхийн тийн | товчоор |
| Хамтрахын тийн | товчтой |
| Чиглэхийн тийн | товч руу |
| Олон тоо | товчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
товч зангидах — эмхэрдсэн шилбэнд бөөрөнхий орой гарган зангидах
товч хадах — товчийг хувцсанд оёж бөхлөх
дээлийн товч — дээлийн энгэр заам болон бусад газрыг торгоон тогтоох зүйл
модон товч — модоор хийсэн товч
мөнгөн товч — мөнгөөр хийсэн товч
сувдан товч — сувдаар хийсэн товч
хөхний товч — хөхний оройд байх сүү гарах сүв бүхий жижиг ургацаг
компьютерийн гарын товч — компьютерт мэдээлэл оруулах тусгай төхөөрөмжид суурилуулсан жижиг товхнууд
хонхны товч — дээр нь дарж хонхыг дуугаргах зүйл
замагны товч — бууны замагны бариулын үзүүр дэх бөөрөнхий зүйл
Алтан товч — Монголын нууц товчооны сурвалж мэдээг үндэслэн 1634 онд Лувсанданзан гүүшийн зохиосон Монголын төр ёсны түүхэн эх сурвалж бичиг
товч бичих — хураангуй бичих
товч дүгнэлт — тухайн нөхцөл байдал, үйл явдал, ном зохиолын утга агуулга зэргийг цөөн үг, өгүүлбэрээр ерөнхийлөн дүгнэсэн зүйл
товч мэдээ — тухайн цаг үеийн үйл явдлыг хурдан шуурхай, хураангуй тойм байдлаар уншигчдад хүргэдэг хэвлэл мэдээллийн бичлэгийн төрөл зүйл
товч өгүүлбэр — зөвхөн өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн хоёроос бүтсэн өгүүлбэр
товч тайлбар — тухайн зүйлийг хураангуй бөгөөд оновчтой тайлбарласан нь
товч түүх — хураангуй түүх, товчилсон түүх
товч намтар — хүний бүх насны хэргийн хураангуй бичиг
товч нэр — товчилсон нэр, хураасан нэр
товч тэмдэглэх — уг зүйлийн гол утга санааг оновчтой хурангуйлан бичих
Хэлц үг
Тотго үүдгүй гэрийг гэр гэж үл тоолж
Товч шилбэгүй хувцсыг дээл гэж үл тооцдог
Хоршоо үг
товч бүч — хувцасны энгэр заам хийгээд задгай хэсгийг эмхлэн тогтоох зүйлс
товч шилбэ — монгол дээлийн товч болон түүнийг дээлэнд оёж бэхлэх хэсэг
товч хураангуй — дэлгэрэнгүй биш
тойм товч — хэрэг явдлын мөн чанар, ном зохиолын утга агуулга зэргийг ерөнхийлөн хураасан байдал
Товчилсон үг
МОҮУЗТТ — Монголын Орчин Үеийн Уран Зохиолын Товч Түүх
МХТТТ — “Монгол Хэлний Товч Тайлбар Толь” [толь бичиг]
Үгийн гарал
From Proto-Mongolic *tobčï. Compare Dongxiang tiizhi, Daur torc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.