тоглоом
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүүхдийн тоглож наадах хэрэгсэл
- 2.Хөзөр, даалуу, даам зэрэг наадах, тоглох үйл
- 3.шилжсэн утгаДоог, даажин, тохуу
- 4.илд зэвсэг хэрэглэх ур чадвар
- 5.ялагчийг тодорхойлох дүрэм бүхий уралдаан тэмцээн
- 6.тоглох зориулалтаар зохион бүтээсэн эд зүйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгgame, toy
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тоглоом |
|---|---|
| Харьяалахын тийн | тоглоомын |
| Заахын тийн | тоглоомыг |
| Өгөх орших тийн | тоглоомд |
| Гарахын тийн | тоглоомоос |
| Үйлдэхийн тийн | тоглоомоор |
| Хамтрахын тийн | тоглоомтой |
| Чиглэхийн тийн | тоглоом руу |
| Олон тоо | тоглоомууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тоглоом тоглох — тоглоход зориулсан зүйлээр өөрийгөө саатуулах
тоглоомын буу — хүүхэд тоглоход зориулсан буу
тоглоомын талбай — хүүхэд тоглож наадахад зориулж зассан талбай
мөрийтэй тоглоом — эд зүйлээр мөрий тавьж тоглох наадам
тоглоом болгох — хэн нэгнээр даажин тохуу хийх
тоглоом даах — даажин тохуу хийхэд үл уурлах
тоглоомын засгийн газар — ард түмний олонхийн санал хүсэлтээр бус аль нэг этгээд, улс гүрний заавар хатгалгаар байгуулагдсан засгийн газар
Хэлц үг
Тоглоом ихэдвэл
Толгойд үсэрнэ
Тоглоом наадам олон боловч
Тоотой хэмжээтэй байлгаж болдог
Тоглоом наадам тоотой нь дээр
Толгой шийр мөлжүүртэй нь дээр
Тоглоом толгойд харш
Тогдгор хормой нохойд харш
Тоглоом хийсээр байгаад
Толгойгоо хагална
Зүйр цэцэн үг
Тоглоом тоотой нь дээр
Толгой мөлжүүртэй нь дээр
Тоглоом ихэдвэл хортой
Тооцоо алдвал балагтай
Хоршоо үг
тоглоом наадам — а.бие биесээ явуулж тоглоом наргиан болох нь; б.тоглон наадах зүйл
тоглоом найдгай — хүүхдийг тоглон наадаж зугаагаа гаргах хэрэгсэл
тоглоом тохуу — нэг нэгнийгээ элдэв үгээр егөөдөн тоглох нь
тоглоом шоглоом — доог тохуу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.