тогтмол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хувирал хөдлөлгүй, урсгалгүй, байнга
- 2.Тогтсон тоо хэмжээ, цаг хугацаанд байнга давтагдмал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тогтмол |
|---|---|
| Харьяалахын тийн | тогтмолын |
| Заахын тийн | тогтмолыг |
| Өгөх орших тийн | тогтмолд |
| Гарахын тийн | тогтмолоос |
| Үйлдэхийн тийн | тогтмолоор |
| Хамтрахын тийн | тогтмолтой |
| Чиглэхийн тийн | тогтмол луу |
| Олон тоо | тогтмолууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тогтмол нуур — гадагшаа урсгал байхгүй нуур
тогтмол ус — а.гадагшаа урсгалгүй ус; б.тогтоол ус
тогтмол хар ус — үндсэн голоосоо бүрэн болон бүрэн бус тусгаарласан байнга устай хуучин голдрил
тогтмол хэмжигдэхүүн — үл өөрчлөгдөх хэмжигдэхүүн
тогтмол бус — байнгын биш, алдаг оног
тогтмол бус орлого — байнгын бус орлого
тогтмол бус цалин — тогтмол авдаггүй, хийснээрээ авдаг цалин
тогтмол цагт — ямар нэг тогтсон цагт
тогтмол цалин — хэмжээ нь өөрчлөгддөггүй, тогтсон цаг хугацаанд буудаг цалин
тогтмол хэвлэл — товлосон хугацаанд гардаг хэвлэл
тогтмол явах — байнга явах
тогтмол хичээллэх — ямар нэг спортын төрлөөр тасралтгүй байнга хичээллэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.