тогтуун
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөдөлгөөний дөлгөөн намжуун байдал
- 2.Тогтвортой, суурьшилтай байдал; мал тогтуун идээшлэх (мал нэг газраа тогтвортой тайван идээшлэх
- 3.Номхон, дөлгөөн
- 4.Тайван төвшин хэвийн байдалтай
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тогтуун |
|---|---|
| Харьяалахын тийн | тогтууны |
| Заахын тийн | тогтууныг |
| Өгөх орших тийн | тогтуунд |
| Гарахын тийн | тогтуунаас |
| Үйлдэхийн тийн | тогтуунаар |
| Хамтрахын тийн | тогтуунтай |
| Чиглэхийн тийн | тогтуун руу |
| Олон тоо | тогтуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тогтуун урсгалтай гол — дөлгөөн намжуун урсгалтай гол
тогтуун яриатай хүн — аядуу зөөлөн яриатай хүн
тогтуун хүн — тохьтой, буурь суурьтай хүн
тогтуун өдөр — салхи шороо байхгүй, налгар өдөр
Хэлц үг
Тоорын модоо засаад байвал
Тогтохгүй жимс байна уу даа
Тогтуун зантай яваад байвал
Тоохгүй хүн гэж байна уу даа
Хоршоо үг
амгалан тогтуун — дөлгөөн намуун, эелдэг
тогтуун/төвшин тогтуун — амгалан, дөлгөөн
налгар тогтуун — тайван сайхан, амар амгалан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.