тонилох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны үхэж үрэгдэн, оргож, тэнэж завхран зайлж үгүй болох
- 2.Муу юм буцалтгүй явж арилах, завхран үгүй болох;
- 3.доромжҮхэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тонилох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тонилно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тониллоо |
| Өнгөрсөн цаг (-в) | тонилов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тонилжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тонилсон |
| Хэвшсэн нэр (-даг) | тонилдог |
| Холбох нөхцөл (-ж) | тонилж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тонилоод |
| Болзох нөхцөл (-вал) | тонилбол |
| Хүсэх (-маар) | тонилмоор |
| Захирах (-аарай) | тонилоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | тонилохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тонилон алга болох — зайлан алга болох
өвчнөөс тонилох — өвчнөөс ангижрах
сансрын зовлонгоос тонилох — шашин. - нирваанд хүрэх
тонилохын мөр — шашин. - энэ ертөнцөөс одож, хойд төрөл очих мөр, орчлонгийн зовлонгоос салах арга зам
сүнс нь тонилох — нас барах, үхэх
Хоршоо үг
дайжих тонилох — үйл явдлаас дүрвэн зайлах
оргох тонилох — үйл явдлаас зугатааж алга болох
завхах тонилох — сураг тасран алга болох, зайлах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.