тохой
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Гарын бугалга, шуутай нийлэх үе
- 2.Хувцасны ханцуйны тохой орчмын газар
- 3.Уртын хэмжээ
- 4.Усны тохойрч махирлан урсах газар
- 5.тэнгисийн булангаас том, эргийн шугамын цөмөрч орсон хэсэг гэвч далайн булангаас жижиг
- 6.усны их бие рүү урагш түрэн гарсан газрын хэсэг
Англи утга
- нэр үгelbow
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тохой |
|---|---|
| Харьяалахын тийн | тохойн |
| Заахын тийн | тохойг |
| Өгөх орших тийн | тохойд |
| Гарахын тийн | тохойгоос |
| Үйлдэхийн тийн | тохойгоор |
| Хамтрахын тийн | тохойтой |
| Чиглэхийн тийн | тохой руу |
| Олон тоо | тохойнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тохойгоо нугалах — гараа тохойгоор нь эвхэх
тохой нийлэн суух — нэг ширээнд зэрэгцэн суух
тохойгоо гэмтээх — гарын тохой хэсгээр гэмтээх
тохой зөрүүлэх — золгох
дээлийн тохой — дээлийн ханцуйны тохой орчим газар
цамцны тохой — цамцны ханцуйны тохой орчим газар
мухар тохой — тохойноос атгасан гарын дээд тал хүртэлх хэмжээ
үзүүр тохой — тохойноос дэлгэсэн гарын хурууны үзүүр хүртэлх хэмжээ
голын тохой — голын мурийн урссан хэсэг
Хэлц үг
тал тохой татах — ах дүү, хамаатан садан, танилаа дотночлон үзэх, бусдаас илүү үзэж хэрэг явдлыг нь ёс бусаар бүтээж өгөх
тохой өндөр байх — бусдаас авьяас, мэдлэг чадвар илүү байх
тохойн чинээ/чинээхэн — өчүүхэн, жижиг
...хаврын налгар өдөр Лхам тохойн чинээхэн бяцхан үрээ тэвэрсээр хүүдээ нэр хайрла даа гэсээр орж ирсэн сэн (Б.Цэрэнжамц, Төөрөг).
↑ тал тохой татах
↑ тохом тохойгүй аашлах
Дух шалбаравч толгой дотроо
Тохой шалбаравч ханцуй дотроо
Толгой хагаравч малгай дотроо
Толгой хагаравч тоорцог дотроо
Тохой хугаравч ханцуй дотроо
Тохигор хуруу өөр тийшээ
Тохой мод эмээл тийшээ
Тохой зөрүүлэн барилцаж
Толгой нийлүүлэн нөхөрлөх
Зүйр цэцэн үг
Тохой зөрүүлэн барилцаж
Толгой нийлүүлэн нөхөрлөх
Тохой зөрүүлэн барилцаж толгой нийлүүлэн нөхөрлөх
Тохой хугаравч ханцуйндаа
Хоршоо үг
өвдөг тохой — гарын бугалга шуутай нийлэх хэсэг болон хөлийн дунд чөмөг шаант хоёрын уулзвар
тохой тойром — тогтоол гүн ус
булан тохой — а.юмны өнцөг хэсэг; б.гол мөрний мушгиран урсах хэсэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.