тулгах
Тайлбар
- 1.Хэт ойртуулах
- 2.Юмыг хооронд нь хүргэх, харшуулах, мөргөлдүүлэх
- 3.Хүлээлгэхээр албадан шаардах, сүрдүүлэх
- 4.Харьцуулж үзэх, лавлаж үзэх
Ойролцоо үг
Нийлмэл үг
тулган тавих — хэтэрхий ойр тавих
хундага тулгах — хундагыг хооронд нь харшуулах
тулган хүлээлгэх — албадан хүлээлгэх, хүчээр хүлээлгэх
тулган шаардах — албадан шаардах, хүчлэн шаардах
тулган шаардах бичиг — даруй арга хэмжээ авахыг эрс шаардсан бичиг
буу тулгах — буудна хэмээн буу гарган сүрдүүлэх
хутга тулгах — ална хэмээн хутга гарган сүрдүүлэх
эрүү тулгах — эрүү шүүлт хэрэглэхээр сүрдүүлэх
ял тулгах — ял хүчээр өгөх, ял үүрүүлэх
хуулбарыг эхтэй нь тулгаж үзэх — хуулбар нь жинхэнэ эхтэйгээ таарч байгаа эсэхийг нягтлан үзэх
цагаа тулгах — цагаа таарч байгаа эсэхийг нь лавлан харах
гаанс эмээл хоёроо тулгах — гаансаа эмээлээр тулж солих
морь хазаар хоёроо тулгах — морио хазаараар тулж солих
Хэлц үг
мухардан тулгах — хэрэг явдлыг эцэст нь тултал хөөцөлдөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.