тунамал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нэгэнт тунаж үлдсэн юм
- 2.шилжсэн утгаГэрэлтэй, гэгээтэй
- 1.Арвын арван таван зэрэгтэй тэнцэх тоо буюу их наядыг 1'000-аар үржүүлсэн тоо (10 15 )
Англи утга
- тооны нэрquadrillion
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тунамал |
|---|---|
| Харьяалахын тийн | тунамлын |
| Заахын тийн | тунамлыг |
| Өгөх орших тийн | тунамалд |
| Гарахын тийн | тунамлаас |
| Үйлдэхийн тийн | тунамлаар |
| Хамтрахын тийн | тунамалтай |
| Чиглэхийн тийн | тунамал луу |
| Олон тоо | тунамлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тунамал ус — тунадас нь ялгарсан ус
тунамал давхарга — төмөр, мангаан, хөнгөн цагаан, кальци, магнийн давс элбэгтэй нягт хөрс
тунамал хөрс — усны урсгалаар бөөгнөрсөн шавар, элснээс бүтсэн өнгөн хөрс
тунамал чулуулаг — эрдэс. - дэлхийн бөмбөрчгийн гадаргуугаар нэлээд өргөн тархсан элсэрхэг болон шохойн чулуулаг зэрэг
тунамал сайхан сэтгэл — гэгээн тунгалаг сэтгэл
тунамал агаар — тунгалаг цэвэр агаар
их тунамал — тоо. - арван зургаан оронтой тооны нэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.