тэвнэ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эсгий, ул зэрэг зузаан зүйлийг ширж оёход хэрэглэх бүдүүн зүү
- 1.амьтанБие маш нарийн, урт нь жаран сантиметр орчим, өнгө боровтор, орчин тойрны өнгө байдлаар хувилдаг нэг зүйл загас.
Англи утга
- нэр үгa large needle for sewing leather or felt
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэвнэ |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | тэвнэд |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | тэвнэтэй |
| Чиглэхийн тийн | тэвнэ рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сайван тэвнэ — зузаан хөвөнтэй хувцас зэргийг сайван хаваасаар хавахад тохиромтой нарийвтар тэвнэ
зэс тэвнэ — зэсээр хийсэн тэвнэ
Хэлц үг
сэтэрхий тэвнэ ч авахгүй — юу ч авахгүй, өчүүхэн юмыг ч олзлохгүй
тэвнээр тэмээ солих — багаар ихийг хонжих
Тэвнээр тэмээ сольж ч чадах сиймхий ухаантай хүү гэдэг.
↑ сэтэрхий тэвнэ ч авахгүй
Тэвнэ хулгайлавч хулгайч
Тэмээ хулгайлавч хулгайч
Тэвнэ хулгайлсаар
Тэмээ хулгайлна
Тэвнэ чинээхэн нүхээр
Тэмээн чинээ салхи
Тэвнэ чинээхэн цоорхойгоор
Тэмээн чинээн салхи нэвтэрнэ
Тэмээ бяртай боловч
Таван хунз ачаад босдоггүй
Тэвнэ урт боловч
Тэрлэг оёж болдоггүй
Зүйр цэцэн үг
Тэвнэ хулгайлсан ч хулгайч
Тэмээ хулгайлсан ч хулгайч
Тэвнэн чинээ нүхээр тэмээн чинээ салхи
Хоршоо үг
зүү тэвнэ — юм оёх том, жижиг зүү
Үгийн гарал
From Proto-Mongolic *tebene from Proto-Turkic *temen. Compare Daur temeeny, Kazakh тебен (teben).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.