Үндсэн хэсэг рүү шилжих

тэвчих

үйл үгнэр үг/ˈtʰew̜t͡ɕʰix/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠲᠡᠪᠴᠢᠬᠦ

Тайлбар

үйл үг
  1. 1.
    Бие, сэтгэлийг хориглож чадах, хүлцэх, юмыг тэсвэрлэн хүлцэж өнгөрүүлэх
  2. 2.
    Алдаа дутагдал, муу зуршил, шуналыг халж цээрлэх, огоорох
  3. 3.
    Өөрийн юмаа хайрлаж гамнахгүй байж чадах
  4. 4.
    Үл хүлээн авах
  5. 5.
    шилжсэн утгаАлах, үхүүлэх.

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгto tolerate; to endure

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)тэвчих
Одоо ирээдүй цаг (-на)тэвчинэ
Өнгөрсөн цаг (-лаа)тэвчлээ
Өнгөрсөн цаг (-в)тэвчив
Өнгөрсөн цаг (-жээ)тэвчжээ
Үйлдсэн нэр (-сан)тэвчсэн
Хэвшсэн нэр (-даг)тэвчдэг
Холбох нөхцөл (-ж)тэвчиж
Урьдчилах нөхцөл (-аад)тэвчээд
Болзох нөхцөл (-вал)тэвчвэл
Хүсэх (-маар)тэвчмээр
Захирах (-аарай)тэвчээрэй
Үгүйсгэх (-хгүй)тэвчихгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хүйтнийг тэвчих — даарах, хүйтэн юманд хайрагдах бэрхшээлийг дааж гарах

  • доромжлолыг тэвчих — бусдын доромжлолыг хүлцэн өнгөрүүлэх

  • зовлонг тэвчих — зовлон бэрхшээлийг бие, сэтгэлээ хатамжлан туулах

  • уурлахыг тэвчих — сэтгэл санааны тааламжгүй байдлаа царайд үл гаргах

  • амь тэвчих — а.хэн нэгнийг хөнөөхөөс зайлсхийх; б.бусдын амийг егүүтгэх; в.амь үл хайхрах

  • архи тамхийг тэвчих — архи, тамхийг бүр хэрэглэхгүй болох

  • худал хэлэхийг тэвчих — худал хэлэхийг цээр хорио болгох

  • нүүр тэвчих — увайгүй явдал, ичгүүргүй явдал, эрээгүй явдал гаргахыг тэсвэрлэх

  • авч үл тэвчих — авах сэтгэл хүрэхгүй байх, авч чадахгүй байх

  • өгч тэвчихгүй байх — өөрийн юмаа хайрлаад бусдад өгч чадахгүй байх

  • зарлигийг тэвчих — зарлигийг үл хүндэтгэх, зарлигийг эс тоох

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.