тэвэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.тогл. Малын үс хялгасыг жижиг дугуй тугалган зоос мэтэд хадаж тогтоогоод өшиглөн наадахад зориулсан тоглоом
- 2.Хүний үс авах, морины дэл засахад толгойн оройд үлдээх урт бут үс, хөхөл
- 1.тэвэг хясаа амьт. (дотор талдаа олон соруул бүхий найман зурвас дэлбэтэй, далайн ёроолд амьдрах нялцгай биетэн).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэвэг |
|---|---|
| Харьяалахын тийн | тэвгийн |
| Заахын тийн | тэвгийг |
| Өгөх орших тийн | тэвэгт |
| Гарахын тийн | тэвгээс |
| Үйлдэхийн тийн | тэвгээр |
| Хамтрахын тийн | тэвэгтэй |
| Чиглэхийн тийн | тэвэг рүү |
| Олон тоо | тэвгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэвэг наадах — тэвгээр тоглох
тэвэг өшиглөх — тэвгийг хөлөөр дээш үсэргэн өшиглөж тоглох
тэвэг тавих — толгойн оройд тэвэг гэзэг үлдээх
тэвэг гэзэг — хүний үс авахдаа толгойн оройд үлдээсэн урт бут үс
тэвэг залаа — залаа, молцог
зоос тэвэг — хуучир. - юмны салбан, хуниас, санжуурга
тэвэг хясаа — амьт. - дотор талдаа олон соруул бүхий найман зурвас урт дэлбэтэй, далайн ёроолд амьдарч загас, хавч зэргийг барьж иддэг нялцгай биетэн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.