Үндсэн хэсэг рүү шилжих

тэнгэр

нэр үг/tʰeŋ.ɡer/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠲᠩᠷᠢ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    хуучир. Хүний орчлонгийн дээр оршиж, бүхнийг мэдэж захирах хүч түүний орших орон
  2. 2.
    Бөө нарын шүтэх онгон шүтээн
  3. 3.
    Огторгуй, газрын дээд хэсэгт байх бидний нүднээ үзэгдэх агаар мандал
  4. 4.
    Цаг агаар
  5. 5.
    Эрхэм дээд, маш их

Англи утга

  • нэр үгsky, heaven; weather

Тийн ялгал

Нэрлэхийн тийнтэнгэр
Харьяалахын тийнтэнгэрийн
Заахын тийнтэнгэрийг
Өгөх орших тийнтэнгэрт
Гарахын тийнтэнгэрээс
Үйлдэхийн тийнтэнгэрээр
Хамтрахын тийнтэнгэртэй
Чиглэхийн тийнтэнгэр лүү
Олон тоотэнгэрүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • тэнгэр бурхандаа мөргөх — бурхан шүтээндээ мөргөх

  • тэнгэр дэвших хүрдэн — ураг бололцох есөн их одны үрийг заасан судрын нэр

  • тэнгэр мэдэг — үйл ажлын ямар болохыг хувь заяа мэд гэж итгэж даатгах нь

  • тэнгэр нь хаях — бөөгийн ёсонд харж тэтгэх тэнгэр онгон нь орхих

  • тэнгэр дуугарах — цахилгаан цахиснаас дуу гарах

  • тэнгэр ниргэх — аянга буух

  • тэнгэр сэвхтэх — хэсэг хэсэг үүл түгэх

  • тэнгэр үүлсэх — тэнгэр үүлтэх

  • тэнгэр үүлтэх — тэнгэрт үүл бий болох

  • тэнгэр хаяарах — тэнгэрийн хаяагаар үүл сийрэх

  • тэнгэр хуйсагнах — их салхи гарах

  • тэнгэр цэлмэх — бүрхэг байсан тэнгэр цэлмэг болох

  • тэнгэр арилах — үүл, хур арилж цага агаар сайхан болох

  • тэнгэр бүрхэх — агаарт үүл хурж, тэнгэр муухайрах

  • тэнгэр бүүдийх — үүл хуралдаж тэнгэр муухайрах шинж орох

  • тэнгэр гийх — тэнгэр цэлмэг болох

  • тэнгэр дулаарах — цаг агаар дулаан тогтуун болох

  • тэнгэр задрах — тэнгэрийн байдал ая тавгүй болох

  • тэнгэр зохирох — цаг агаарын байдал аятай таатай болох

  • тэнгэр муухай аашлах — тэнгэр муухайрах

  • тэнгэр муухайрах — цаг агаар муудаж, байгалийн элдэв үзэгдэл болох

  • тэнгэр хуйсрах — үүл гарч салхи салхилах

  • тэнгэр хүйтрэх — цаг агаар хүйтэн болох

  • тэнгэрийн хишиг — азаар тохиолдсон их олз омог

  • тэнгэрийн заяа — их хувь заяа, эрхэм дээд заяа

  • тэнгэрийн хувь зохиох — их аз тохиох

  • тэнгэр тулам — маш өндөр

Хэлц үг

  • тэнгэр газар шиг — маш их ялгаатай, онхи өөр, эрс тэс, шал өөр

  • тэнгэр хаях — аз харих, бүтэл муу байх, ажил хэрэг бүтэмжгүй байх

  • тэнгэрийн оройгоор — чанга дуугаар

  • тэнгэрийн умдаг атгах — ховорхон аз завшаан тохиолдох

  • тэнгэрт гарах — мандах, нэрд гарах

  • тэнгэрт тултал магтах — хэмжээнээс нь хэтэртэл магтах, хэт дөвийлгөх

  • тэнгэрт тулах — а.хязгааргүй болох, хязгааргүй өндөрт гарах, өндөр авах; б.шилж. юмны үнэ ихсэх

  • тэнгэрээс од шүүрэх — а.зальтай, маш овсгоотой; б.ховорхон аз тохиох

  • тэнгэрээс унасан мэт — гэв гэнэт, санаандгүй, санамсаргүй байтал

  • тэнгэр газар нийлэх — цаг агаар муудаж, их салхи шуурга дэгдэн орчин тойрны юмны үзэгдэх бараагүй болох

  • тэнгэр/гэр баганадах — их өндөр болох

    Манай ахын хоёр банди гэж ёстой тэнгэр баганадсан эрчүүд л болжээ.

  • тэнгэр болох — (хүндэт.) нас барахын хүндэтгэл

    …Мэнлиг Тэмүжинг аваад ирвээс Есүхэй баатар тэнгэр болсонд Тэмүжин газарт унан хэвтэж маш гаслахад Ханхутын Чирха ширүүн өгүүлсэн ажгуу (Лувсанданзан, Алтантовч).

    …Тайцзу муу мэдээ сонсож яаран шөнө дөлин сүйхлүүлэн довтолсоор хүрч иртэл Есүхэй Баатар хэдийн тэнгэр болжээ (Инжаннаш, Хөх судар).

  • тэнгэр галзуурах — агаар тэнгэр муудах

    Цаана чинь тэнгэр галзуурч, хэдэн малчид маань сүйд боллоо, бушуухан хөдлөе.

  • тэнгэр нааш харах — зуд шуурга зогсох

    Тэнгэр нааш хараасай л гэж залбирч байна. Шуурга намдахгүй бал мал зутарлаа.

  • тэнгэр өөд харах — ихэрхэх, оморхох

    Бидэнтэй харьцахаа байсан шүү дээ. Тэнгэр өөд хараад л алхдаг болсон.

  • тэнгэр өөд шээс алдах — хэр чадлаа мэдэхгүй өшөөрхөн сөрөх

    Гайхал Дамбий гэж ёстой нэг тэнгэр өөд шээс алддаг амьтан (Төмөрбагана, Малчдын үрс).

  • тэнгэр үзэх — аз болж зол таарах

    Энэ шөнийн бороо салхи бидний хөдөлгөөнд хэцүү ашигтай боллоо. Тэнгэр үзжээ, үгүй бол өнөө хэдэн бэлтрэгүүд хойно урьдаас нооролдоод тавихгүй юм (Өлзийбат, Хан ууланд).

  • тэнгэр харах — сэгтийх, тээрлэх, тэхүүн аашлах

    “…улсын буяныг идсэнээс биш тэдний аавынх нь буяныг идэж үү? гээд тэнгэр харж, хурлын сүүлд найр хийж бүжиг үсрэхийг битгий мартаарай! гэв (Дугарзайсан, Миний авга).

  • тэнгэр [нь] хаях — аз харих, бүтэл муу байх, ажил хэрэг бүтэмжгүй байх

    Эмгэн бид хоёрын тэнгэр хаячихгүй бол хүү эдгэж, хүсэл биелнэ (М.Цэдэндорж, Нэгэн дурлалын түүх).

    Дамдинбазар авгайгаасаа хүүхэд гараасай гэж үнэхээр тэнгэрийн хур хүсэх шиг горьдож явдаг билээ. Гэтэл тэнгэр хаясан мэт эхнэрийн хэвэлд үр тогтох учиргүй юм болов уу гэж гомдож гутрах үе байв (Ш.Ванчаарай, Хар нүдэн Гульнар).

    Ээ би эзэн хааны төрийн төлөө далан хэдэн удаа дайнд орсон. Ийм тэнгэр нь хаясан дайн үзээгүй (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • тэнгэрт залрах — үхэх

    Гэвч би түүнийг үтэр тэнгэрт заларч, Юүвэйн галзуу нохой шиг сэтгэлийг хувируулахыг бурхан тэнгэрээс гуйг гэж бодно (Вене заяын худалдаачин).

  • тэнгэрт одох — үхэх

    Янзага, эцэнхий туранхай болон аз нь шовойсон хэд гурваас бусад нь бүгд цасан хунгараас амь гарч чадахгүй. Үлдсэн зээр бүгд тэнгэрт одсон байж таарна (Зян Рун, Чонон сүлд).

  • тэнгэрт тултал [магтах] — хэмжээнээс нь хэтэртэл магтах, хэт дөвийлгөх

    ...чи миний тухай бичихдээ тэнгэрт тултал битгий магтаарай (Д.Мягмар, Бууршгүй сэтгэлийн илч).

  • тэнгэрт халих — нас барах

    Тангуд улсыг Сөнөд дараад гахай жил Чингис хаан тэнгэрт халив (МНТ).

  • ↑ есөн тэнгэрийн цаана

  • Далай таглаагүй

  • Тэнгэр баганагүй

  • Өршөөл журамд итгэсэн ядуу буурайгүй

  • Тэнгэр газарт итгэсэн хүн түгшилгүй

  • Тэмээ өндөр боловч буйл бурантаг чагтагатай

  • Тэнгэр өндөр боловч зад чулуу чагтагатай

  • Тэнгэр газар нэг өдөр

  • Найртай амьсгалгүй бол зовоох

  • Хүний сэтгэлд нэг өдөр

  • Баяртай санаагүй бол гутаах

  • Тэнгэр гэгч түмэн нүдтэй

  • Төмөр шанага ганц нүдтэй

  • Тэнгэр мэт аав

  • Дэлхий мэт ээж

  • Тэнгэр нурахаас айхгүй

  • Тэнэгээс айна

  • … болон өөр 42

Зүйр цэцэн үг

  • Тэнгэрт байдаг бурхнаас урьтаж хажууд байдаг тэнэг туслах

  • Дээшээ тэнгэр хол

  • Доошоо газар хатуу

  • Тэнгэрийн муухай арилдаг

  • Хүний муухай арилдаггүй

  • Хийвээс тэнгэрийн дор

  • Хэлвээс ноёдын дор

  • Тэнгэрийн оройгоос ч бууж чадна

  • Далайн ёроолоос ч гарч чадна

  • Тэнгэрийн нэр барьж хараал хэлэх

  • Орох тэнгэрийн орой цоорхой

  • Тэнгэрийн заяа цагийн улирал дагах

Хоршоо үг

  • бурхан тэнгэр — хүний орчлонгийн бүх зүйлийг мэдэж захирах их хүч түүний орших орон

  • тэнгэр дээдэс — а.бурхны орныхон; б.насан өөд болсон өвөг дээдэс

  • тэнгэр сахиус — хүний аз хийморь, сүр сүлдийг ивээх их хүч

  • тэнгэр огторгуй — огторгуй, дэлхийн агаар мандал

  • тэнгэр/тэнгэр газар — доор орших хөрс шороо болон дээр орших агаар мандал

  • агаар тэнгэр — а.тэнгэр огторгуй; б.цаг агаар

Үгийн гарал

Etymology tree Proto-Turkic *teŋribor. Proto-Mongolic *teŋgeri Middle Mongol ᠲᠩᠷᠢ (tngri /⁠teŋ[gä]ri⁠/) Classical Mongolian ᠲᠩᠷᠢ (tngri /⁠teŋ[gä]ri⁠/) Mongolian тэнгэр Inherited from Classical Mongolian ᠲᠩᠷᠢ (tngri /⁠teŋ[gä]ri⁠/), from Middle Mongol ᠲᠩᠷᠢ (tngri /⁠teŋ[gä]ri⁠/, orthographically borrowed from Old Uyghur 𐾀𐽺𐽷𐽾𐽶 (tnkry)), from Proto-Mongolic *teŋgeri, borrowed from Proto-Turkic *teŋri. Cognate with Buryat тэнгэри (tengeri, “sky, heaven; God”), Kalmyk теңгр (teñgr, “sky, heaven; weather”), etc. Compare also Tuvan дээр (deer, “sky”), Khakas тигір (tigìr, “sky”), Yakut таҥара (taŋara, “God”), Southern Altai теҥери (teŋeri), Old Turkic 𐱅𐰭𐰼𐰃 (t²ŋr²i /⁠teŋri⁠/, “sky”), etc.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.