тэнхлэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэг биеийн голд чиг болон орших шулуун, гулд зүйл
- 2.Тэрэгний арлыг тоссон булны нүхэнд дүрэх хөндлөн төмөр болон мод
- 3.Хавтгай буюу босоо биетийг тэгш хэмтэй хэсэг болгон хуваасан шулуун
- 4.Хөгжмийн чавхдасыг чангаруулах хуруу мод
- 5.ямар нэгэн биеийн голд чиг болон орших шулуун
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгaxle
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэнхлэг |
|---|---|
| Харьяалахын тийн | тэнхлэгийн |
| Заахын тийн | тэнхлэгийг |
| Өгөх орших тийн | тэнхлэгт |
| Гарахын тийн | тэнхлэгээс |
| Үйлдэхийн тийн | тэнхлэгээр |
| Хамтрахын тийн | тэнхлэгтэй |
| Чиглэхийн тийн | тэнхлэг рүү |
| Олон тоо | тэнхлэгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэнхлэгээ тойрон эргэх — дороо тойрон эргэх
тэрэгний тэнхлэг — тэрэгний гол
гол тэнхлэг саваа — гол нуруу
урд тэнхлэг — урд байх тэнхлэг
тэнхлэгийн тэгш хэм — нэг дүрсийг тэгш хэмтэй хоёр хэсэг болгон хуваасан шулуун
хөгжмийн тэнхлэг — хөгжмийн утас чангалж суллах хуруу мод
Хэлц үг
Тэнхлэг муутай тэрэг тээш даахгүй
Тэсвэр муутай хүн үг даахгүй
Зүйр цэцэн үг
Тэнхлэг муутай тэрэг тээш даахгүй
Тэсвэр муутай хүн үг даахгүй
Үгийн гарал
# Compare Daur tenggel. # Seems to be akin to or from Proto-Turkic *teŋgel, compare Turkish dingil, Chuvash тӗнӗл (tĕnĕl).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.