тэнэгэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Муруйж атираагүй, нугаларч үрчийгээгүй шулуун, толигор юм
- 2.Эрхтэн мөч шулуун
- 3.шилжсэн утгаАйх зовох явдалгүй, санаа сэтгэл тавиун, амар төвшин
- 4.Тал нутгийн уудам саруул
- 1.эрдэсӨөхөндэй шиг гялгар бөгөөд зөөлөн нэгэн зүйл чулуу.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэнэгэр |
|---|---|
| Харьяалахын тийн | тэнэгэрийн |
| Заахын тийн | тэнэгэрийг |
| Өгөх орших тийн | тэнэгэрд |
| Гарахын тийн | тэнэгэрээс |
| Үйлдэхийн тийн | тэнэгэрээр |
| Хамтрахын тийн | тэнэгэртэй |
| Чиглэхийн тийн | тэнэгэр лүү |
| Олон тоо | тэнэгэрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэнэгэр арьс — толигор арьс
тэнэгэр даавуу — үрчгэр биш толигор даавуу
тэнэгэр тавих — дэлгэж татаж тавих
тэнэгэр нуруу — эгц шулуун нуруу
тэнэгэр амьдрах — айж ичиж санаа зовох зүйлгүй амьдрах
бодол тэнэгэр — бодол төвшин, амгалан
сэтгэл тэнэгэр — сэтгэл дүүрэн, хангалуун
Хэлц үг
нуруу тэнэгэр — санаа зовох зүйлгүй
Тэнэгэр явахыг тэнгэр мэднэ
Тэнхлүүн явахыг тамир мэднэ
Хоршоо үг
уудам/уудам тэнэгэр — өргөн уудам, зах хязгааргүй мэт чөлөөтэй тавиун
уужим/уужим тэнэгэр — тэнэгэр уудам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.