тээвэр
Тайлбар
- 1.Тээх ачаа барааны зүйл
Ойролцоо үг
Нийлмэл үг
тээвэр хийх — тээх үйлийг эрхлэх
агаарын тээвэр — агаараар хүн болон ачаа тээх нь
хот хоорондын тээвэр — хот хооронд явах ачаа болон хүн тээх үйлчилгээ
тээврийн газарзүй — ш.у. - нутаг дэвсгэрийн байршил, улс орон, бүс нутгийн аж ахуй, нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүн дэх тээврийн хөгжлийн зүй тогтол, ачаа зөөлтийг судлах эдийн засгийн газарзүйн салбар ухаан
тээврийн зөрлөг — тээвэр чиглэлээ өөрчлөхөд зориулсан хэд хэдэн чиглэлд байх цогцолбор байгууламж, хоёр замын зөрлөг
тээврийн тэрэг — ачаа бараа зөөх, тээхэд зориулсан тэрэг
тээврийн товчоо — тээвэр хийхийг зохицуулдаг, бүртгэдэг, хянадаг байгууллага
төмөр замын тээвэр — төмөр замаар хүн болон ачаа бараа тээх, зөөх үйлчилгээ
хулгайн тээвэр — ачаа барааг нууцаар, хууль бус тээвэрлэх ажиллагаа
Хэлц үг
Тэрэг тоногийн хүчинд
Тээвэр морины хүчинд
Зүйр цэцэн үг
Тээвэр ахадвал тэрэг эвдэрнэ
Тэсвэр алдвал хэрэг эвдэрнэ
Хоршоо үг
ачаа тээвэр — ачаа бараа тээх ажиллагаа
зам тээвэр — зам харилцаа, тээврийн үйл ажиллагаа
жин тээвэр — ердийн хөсгөөр хийх холын аян
Товчилсон үг
ЗТАЖ — Зам Тээвэр, Аялал Жуулчлал
ЗТАЖЯ — Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яам
ЗТБХБЯ — Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яам
ЗТХЯ — Зам Тээвэр, Холбооны Яам
МТЗОУТЗТ — Монголын Төмөр Замын Олон Улсын Тээвэр Зуучлалын Төв
ТЗТ — Тээвэр Зуучлалын Төв
ТХАҮЭ — Тээвэр, Холбооны Ажилтны Үйлдвэрчний Эвлэл
ТХБ — Тээвэр Хөгжлийн Банк
ТХЯ — Тээвэр, Холбооны Яам
ХТЗГ — Хотын Тээвэр Зохицуулалтын Газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.