тээрэм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Будаа тариаг гурил болгон тээрэмдэх хэрэгсэл
Англи утга
- нэр үгmill
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тээрэм |
|---|---|
| Харьяалахын тийн | тээрмийн |
| Заахын тийн | тээрмийг |
| Өгөх орших тийн | тээрэмд |
| Гарахын тийн | тээрмээс |
| Үйлдэхийн тийн | тээрмээр |
| Хамтрахын тийн | тээрэмтэй |
| Чиглэхийн тийн | тээрэм рүү |
| Олон тоо | тээрмүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тээрэмд орох — тээрмээр гурил татах
тээрэм татах — тээрэм эргүүлж гурил хийх
тээрмийн морь — тээрэмд зүтгүүлэх морь, тээрмийн бул эргүүлэх морь
тээрмийн хүйс — тээрмийн чулууны голын нүх
тээрмийн чулуу — хавтгай болгон зассан, хоорондуур нь будаа хийн үрж гурил болгох зориулалтай чулуу
гар тээрэм — гараар эргүүлж будааг гурил болгох хэрэгсэл
салхин тээрэм — салхины хүчээр ажиллах тээрэм
усан тээрэм — усны хүчээр ажиллах тээрэм
цахилгаан тээрэм — цахилгааны хүчээр ажиллах тээрэм
морин тээрэм — будааг нунтаглах бул чулууг морины хүчээр эргүүлдэг тээрэм
Хэлц үг
Тээрэм илжиг хоёр ачиж ер тэнцэхгүй
Тэнэг мунхаг хоёр хэлэлцэж ер таарахгүй
Уулыг зааж
Тээрэм худалдах
Усыг зааж
Загас маймаалах
Зүйр цэцэн үг
Тээрэм шиг эргэх
Тэрэг шиг донслох
Тээрмийн хөлд тариа
Тэмээний хөлд голио
Үгийн гарал
From *tegirmän (“mill”), from Proto-Turkic *tegir- (“round, circle; to turn, to spin”). Compare with Kazakh диірмен (diyirmen), Southern Altai теермен (teermen), and Turkish değirmen.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.