түлш
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гал түлэхэд зориулан бэлтгэсэн түлээ, аргал, мод, нүүрс зэрэг юм
- 2.Шатахуун.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | түлш |
|---|---|
| Харьяалахын тийн | түлшний |
| Заахын тийн | түлшийг |
| Өгөх орших тийн | — |
| Гарахын тийн | түлшнээс |
| Үйлдэхийн тийн | түлшээр |
| Хамтрахын тийн | түлштэй |
| Чиглэхийн тийн | түлш рүү |
| Олон тоо | түлшнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түлш хийх — а.зуух пийшин зэрэгт түлэхэд зориулан бэлтгэсэн зүйлээ хийх; б.түлж болох зүйлийг түлш болгон хэрэглэх
түлш авах — түлэхэд хэрэглэх зүйлээ авах
түлш бэлтгэх — түлэх зүйлээ бэлтгэх
түлш түүх — түлж болохоор зүйл түүх
түлшинд хэрэглэгдэх юм — түлш болох юм
түлшийг дулааны аргаар боловсруулах — шатамхай түлшийг агааргүй орчинд дулааны аргаар задалж хатуу, шингэн, хийн байдалтай түүхий эд бүтээгдэхүүн гаргаж авах
хийн түлш — шатах хий
Хэлц үг
Дээл сайтай бол есөөс айхгүй
Түлш сайтай бол цаснаас айхгүй
Төрөл садны хол нь сайн
Түлш усны ойр нь сайн
Түлш ойрыг бодвол уулыг түшиж суу
Ус ойрыг бодвол голыг дагаж буу
Зүйр цэцэн үг
Түлш ойрыг бодвол уулыг түш
Ус ойрыг бодвол голыг дага
Хоршоо үг
аргал түлш — түлэхээр бэлтгэсэн зүйл
түлээ түлш — түлэх юм
Товчилсон үг
ТЭХ — Түлш, Эрчим Хүч
ТЭХГ — Түлш, Эрчим Хүчний Газар
ТЭХГУУЯ — Түлш, Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Яам
ТЭХС — Түлш, Эрчим Хүчний Систем
ТЭХСНЗГ — Түлш, Эрчим Хүчний Системийн Нэгдсэн Засварын Газар
ТЭХУУЯ — Түлш, Эрчим Хүч, Уул Уурхайн Яам
ТЭХҮ — Түлш, Эрчим Хүчний Үйлдвэр
ТЭХҮГЯ — Түлш, Эрчим Хүчний Үйлдвэр, Геологийн Яам
ТЭХҮЭШЗТИ — Түлш, Эрчим Хүчний Үйлдвэрийн Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Институт
ТЭХҮЯ — Түлш, Эрчим Хүчний Үйлдвэрийн Яам
ТЭХЦ — Түлш, Эрчим Хүчний Цогцолбор
ТЭХЯ — Түлш, Эрчим Хүчний Яам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.