түр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэсэг зуур
- 2.Байнгын бус
- 1.түр тар хорш. (а.хатуу юм унах чимээ
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | түр |
|---|---|
| Харьяалахын тийн | түрийн |
| Заахын тийн | түрийг |
| Өгөх орших тийн | түрд |
| Гарахын тийн | түрээс |
| Үйлдэхийн тийн | түрээр |
| Хамтрахын тийн | — |
| Чиглэхийн тийн | түр лүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түр байзнах — хэсэг зуур байзнах
түр суух — хэсэгхэн хугацаанд суух
түр хүлээх — хэсэг хүлээх
түр чөлөө — хэсэг хугацааны чөлөө
түр чөлөөлөх — хэсэг зуур чөлөөлөх
түр ажил хийх — орон тооны бус цагаар ажиллах юмуу тодорхой хугацаанд ажиллах
түр амсхийх — хэсэгхэн амрах
түр зогсох — хэсэгхэн зогсох
түр засгийн газар — засгийн эрхийг хэсэг зуур мэдэх
түр хоргодох байр — хэсэг хугацаанд толгой хоргодох байр
түр сургалт — мэргэжлийн сургалтын үйл ажиллагааны шаардлага хангасан богино хугцаанд боловсрол олгох үйл ажиллагаа
түр сургууль — богино хугацаанд явуулах хичээл хүмүүжлийн ажил
түр цэрэг — богино хугацаагаар алба хаших, байнгын бус цэрэг
түр тар хийх — түр тар гэх чимээ гарах
түр тар гээд авах — бага зэрэг маргалдах, ам зөрөх
Хэлц үг
Түүх намтраа мэдэхгүй
Түр зуурыг нь андахгүй
Хоршоо үг
түр зуур — хэсэгхэн хугцаанд, хэсэгхэн даруй
түр тар — а.хатуу юм унах чимээ: түр тар хийх - түр тар гэх чимээ гарах
Товчилсон үг
АТЗ — Ардын Түр Засаг
АТЗГ — Ардын Түр Засгийн Газар
ОМДТК — Офицерийн Мэргэжил Дээшлүүлэх Түр Курс
ТЗГ — Түр Засгийн Газар
ҮБХТЗ — Үндэсний Батлан Хамгаалах Түр Зөвлөл
ХБИЭАХТХ — Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрх Ашгийг Хамгаалах Түр Хороо
ХТЗГ — Хувьсгалт Түр Засгийн Газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.