түүдэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хээр гадаа ил түлсэн гал
- 1.Томохоор цувьж бэлдсэн ноос, хялгасыг эмхэлж бөөрөнхийлсөн нь
- 1.Эмэгтэй хүн үсээ толгойн орой дээр бөөрөнхийлж боох үсний нэг засалт.
- 1.мал эмнэлэгХонь малын гүзээнд унгас ноос хуралдсанаас шээс хаагдах өвчин
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | түүдэг |
|---|---|
| Харьяалахын тийн | түүдгийн |
| Заахын тийн | түүдгийг |
| Өгөх орших тийн | түүдэгд |
| Гарахын тийн | түүдгээс |
| Үйлдэхийн тийн | түүдгээр |
| Хамтрахын тийн | түүдэгтэй |
| Чиглэхийн тийн | түүдэг рүү |
| Олон тоо | түүдгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түүдэг асаах — хээр ил гал асаах
түүдэг хийх — ноос ноолуур томохоор бөөрөнхийлөх
ноосон түүдэг — томохоор цувьсан ноосыг бөөрөнхийлсөн нь
хялгасан түүдэг — хялгасыг томохоор бөөрөнхийлсөн нь
түүдэг тусах — хонь мал шээс хаагдах өвчнөөр өвдөх
Хэлц үг
Түргэн уур хэрүүл босгоно
Түүдэг гал түймэр босгоно
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.