түүш
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Дээд, доод эрүүнд шүд суух хонхорхой
- 2.Түүшүү.
- 1.түүш түүш аялга. (ингэ хөөслөхөд уянгалуулан хэлэх үг).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | түүш |
|---|---|
| Харьяалахын тийн | түүшийн |
| Заахын тийн | түүшийг |
| Өгөх орших тийн | түүшид |
| Гарахын тийн | түүшээс |
| Үйлдэхийн тийн | түүшээр |
| Хамтрахын тийн | түүштэй |
| Чиглэхийн тийн | түүш рүү |
| Олон тоо | түүшүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түүш авах — түүшийг нь алгадах
түүшингийн ирмэг — эрүүний шүд суух хонхорхойн ирмэг
түүшийн үрэвсэл — шүдний түүшийн хонхрын үрэвсэл
түүш болох — харуй бүрий болох
Хэлц үг
түүш хатуу — үнэнээ хэлдэггүй, үг зуумхай
түүшээ зуух — занах
Чамайг дийлэхгүй юм бол нэг бригадыг яаж удирдана гэж асран нүдээ эрээлгэж, түүш зуун ханцуйгаа шамалсаар... (М.Асар, Гуа боловсрох үед).
түүшийг нь авах — хацрыг нь алгадах
Өөрөө гар хөдөлгөхгүй шүү, Жаргалаар зөөлгөнө. Бушуу зөөхгүй бол түүшийг нь авна (Лү Сиюн, А-гийн жинхэнэ намтар).
түүшийг нь зууруулах — хэлэх үггүй болгож, үг яриагүй болгох
Бүр тийм болох юм аа, дайсны хорхойлдог бүгдийг бид эсэргүүцнэ. Байлдах анги гаргаж болохгүй гэж хамар Лодон ганц үгээр хамаг залуусын түүшийг зууруулж тавьжээ (Батмөнх, Хамар Лодон).
Түрүү дуугарсан хөхөөний
Түүш нь хага хөлдөнө
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.