төвд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хятадаас баруун өмнөдийн газар сууршин байх, Төв Азийн нүүдэлчин удмын үндэстэн
Нийлмэл үг
төвд ном — төвд хэлээр зохиож туурвисан ном
төвд эмнэлэг — уламжлалт анагаах ухааны төвд аргаар дагнасан эмнэлэг
төвд улирал — таван махбод хийгээд арван хоёр жилийг хослуулж, цаг улирлыг бодож гаргадаг төвд үндэсний цаг тооллын өвөрмөц арга
төвд үндэстэн — хятадын тавин зургаан үндэстний нэг
төвд хэл — төвд үндэстний хэл
төвд цэмбэ — нарийн энтэй, хоёр тал нь үсэрхэг, нягт нэхэлттэй, бөх, эдэлгээ сайтай нэгэн зүйл цэмбэ
төвд лянхуа — урга. - алган хэлбэрт гүн онь бүхий навчтай, улаавтар цэцэгтэй, зэллэж ургадаг үзэмжийн цэцэг
төвд хаш — урга. - бүх бие нь зөөлөн үстэй, шар цэцэгтэй хүнсний ногоо
төвд товч — урга. - шулуун иштэй, цацаг хэлбэрт баг цэцэгтэй олон наст өвслөг ургамал, үндэс жимсийг нь идэж болно
Хэлц үг
Монгол хүн билгээр
Төвд хүн номоор
Төвд лам үхэвч нутаг зүгээ
Төвд тайж төрлөө олов
Төөрөнхий ус замаа олов
Төвд манж төрлөө олох
Задарсан ус голоо олох
Тэмээ үхэвч хужрынхаа зүг
Төвд үхэвч нутгийнхаа зүг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.