угаадас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юм угаасан бохир ус
- 2.Нохойн хоол
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | угаадас |
|---|---|
| Харьяалахын тийн | угаадасны |
| Заахын тийн | угаадсыг |
| Өгөх орших тийн | угаадсанд |
| Гарахын тийн | угаадаснаас |
| Үйлдэхийн тийн | угаадсаар |
| Хамтрахын тийн | угаадастай |
| Чиглэхийн тийн | угаадас руу |
| Олон тоо | угаадаснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
угаадасны нүх — а.угаадас хийхээр алмалж ухсан газар; б.угаалтуурт гаргасан нүх
нохойн угаадас — нохойд өгөх, сааль сүүний хувин, тогоо зэргийг угаасан ус
Хэлц үг
угаадас нь ихдэх — угаадас юүлэх
угаадас юүлэх — хайр хишиг даахгүй омгорхон сайрхах
уяаг нь уртасгаж угаадсыг нь нэмэх — хоол хүнсийг нь ахиухан өгч, өөрийн хүн болгон ашиглах
угаадас идэх/долоох — зарагдах, зарц нь болох
Тэр мууд хасаг хүүхэн заяандаа олдохгүй, би мэдэлгүй яахав! Манай гавж ахынд угаадас идэж байсан юм (Ш.Ванчаарай, Хар нүдэн Гульнар).
угаадас юүрэх — хайр хишиг даахгүй омгорхох
Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч юм болж байна. Угаадас нь юүрээд, одоо бүүр ийм дээрээ тулсан бий вий.
↑ уяаг нь уртасгаж, угаадсыг нь нэмэх
Хоршоо үг
хаягдас угаадас — хаягдсан юм, юм угаасан муу ус
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.