удам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Угсаа, төрөл, язгуур
- 2.Цусаар дамжин уламжлах онцгой шинж
- 3.Амьтан, ургамлын онцгой сайн чанар
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | удам |
|---|---|
| Харьяалахын тийн | удмын |
| Заахын тийн | удмыг |
| Өгөх орших тийн | удамд |
| Гарахын тийн | удмаас |
| Үйлдэхийн тийн | удмаар |
| Хамтрахын тийн | удамтай |
| Чиглэхийн тийн | удам руу |
| Олон тоо | удмууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
удам дагах — удмаа дуурайх, удмын хийж байсан зүйлийг өвлөн авч үргэлжлүүлэн хийх
удам дамжсан — үеэс үед уламжлагдан ирсэн
удам залгах — а.үр хүүхэдтэй болох; б.удмын хийж байсан зүйлийг үргэлжлүүлэн хийх
удам тасрах — үр хүүхэдгүй болж голомт нь эзэнгүйдэх
удмын бичиг — нэг удмынхны гарал үүсэл, төрлийн холбоог заасан жагсаалт
удмын сан — тухайн хүний өвөг дээдэс, эцэг эхийн удамтай холбоотой бүх мэдээллийг багтаасан мэдээллийн сан
бөхийн удам бий — бөх болох онцгой шинжийг эцэг өвгөдөөс уламжлан авсан
хурдан удмын морь — хурдан давхидаг онцгой чанарыг өмнөх үеээсээ уламжлан авсан морь
Хэлц үг
удмаа дуудуулах — а.удам судраа сөхүүлэх; б.муу нэртэй болох
Дээл муутын үртэс
Дээдэс муутын зулзага
Уг муутийн үртэс
Удам муутын зулзага
Уг муутын үрийг бүү ав
Удам муутын хоймор бүү суу
Удам дагадаг юм уу
Уруул дагадаг юм уу
Удам яривал
Улсыг донсолгомоор
Усны гүнээс загас айхгүй
Удам муутаас улс айхгүй
Утас тасрахаас биш
Удам тасрахгүй
Ууж нь муу боловч
Удам нь муугүй
Ухаан сайтын үзэг хурдан
Удам сайтын унаа хурдан
Үүд нь муу бол хоймор нь бүү суу
Удам нь муу бол охиныг нь бүү ав
Зүйр цэцэн үг
Удамт хүний үр
Угшилт гүүний унага
Удам яривал улсыг донсолгомоор
Хоршоо үг
удам угсаа — овог аймаг болон хүний үүсэл гарваль
удам судар — угсаа гарал, үүх түүх
удам үндэс — үндэс угсаа, үүсэл гарал
овог удам — өвөг дээсийн угсаа гарал
үе удам — тодорхой цаг хугацаанд амьдарч байсан - амьдарч буй) удмын хүмүүс
уг удам — угсаа гарал
ураг удам — удам угсаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.