уйдах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уйтгарлах, хийх юмгүйд сэтгэл амаргүй болох
- 2.Дургүй болох, таалалгүй болох.
- 1.Углуур мэтийн холхиндог, сул болох, уйтан болох
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | уйдах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | уйдна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | уйдлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | уйдав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | уйджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | уйдсан |
| Хэвшсэн нэр (-даг) | уйддаг |
| Холбох нөхцөл (-ж) | уйдаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | уйдаад |
| Болзох нөхцөл (-вал) | уйдвал |
| Хүсэх (-маар) | уйдмаар |
| Захирах (-аарай) | уйдаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | уйдахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
уйдаж үхэх — баяр хөөр, зугаа цэнгэлээр ихэд дутах
зүрх уйдах — ганцаардах
бие биеэсээ уйдах — нэг нэгэндээ дургүй болох, нэг нэгнээсээ залхах
аминаасаа уйдах — амьд явах хүсэлгүй болох
орчлонгоос уйдах — үхэхийг хүсэх
ганцаардаж уйдах — ганцаардсанаас сэтгэл санаа тавгүйрхэх
уйдсан эрэг — суларсан эрэг
Хэлц үг
Уймраа хүний
Уйдах нь их
Зүйр цэцэн үг
Уйдалгүй харж
Унталгүй хичээж
Салалгүй сахиж
Сааталгүй дагах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.