улай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мах цус болон улайж харагдах зүйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcarrion
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | улай |
|---|---|
| Харьяалахын тийн | улайн |
| Заахын тийн | улайг |
| Өгөх орших тийн | улайд |
| Гарахын тийн | улайгаас |
| Үйлдэхийн тийн | улайгаар |
| Хамтрахын тийн | улайтай |
| Чиглэхийн тийн | улай руу |
| Олон тоо | улайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
улай гарах — амьтан үхэж сэг гарах
улай удах — улай гаргах, улай хийх
улай хийх — малыг олноор нь алж улай гаргах
Хэлц үг
улай үзсэн хэрээ шиг — а.хүний мууд олуул дурлах; б.юманд ховдоглон дайрах гэсэн санаа
улай эргэх — шунаг сэтгэлээр олз хайх
Боол хүн ноён суугаад урьд хойтохоо умартвал
Улай үзсэн хэрээ бодоо дагасан чоно адил
Улай үзсэн хэрээ
Ууц үзсэн лам шиг
Улай эс үзвэл шаазгай юундаа баах вэ
Шаазгай эс нисвэл морь юундаа үргэх вэ
Усан дахь нугасны хэрэг
Улай эрж байх хэрээнд хамаагүй
Зүйр цэцэн үг
Улай эс үзвэл шаазгай юунд буух вэ
Шаазгай эс нисвэл морь юунд үргэх вэ
Хоршоо үг
улай нялай — цус болон цусны өнгөтэй зүйл, түүний ихэд тархсан байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.