уламжлалт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уламжлал бүхий, уламжлал болсон
Англи утга
- тэмдэг нэрtraditional
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | уламжлалт |
|---|---|
| Харьяалахын тийн | уламжлалтын |
| Заахын тийн | уламжлалтыг |
| Өгөх орших тийн | уламжлалтад |
| Гарахын тийн | уламжлалтаас |
| Үйлдэхийн тийн | уламжлалтаар |
| Хамтрахын тийн | уламжлалттай |
| Чиглэхийн тийн | уламжлалт руу |
| Олон тоо | уламжлалтууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
уламжлалт баяр — уламжлал болгон тэмдэглэдэг баяр, уламжлал болсон баяр
уламжлалт зан үйл — эртнээс дагаж мөрдөж тогтсон зүйл, уламжлан ирсэн зан заншил
уламжлалт ёс — эртнээс дагаж ирсэн ёс жаяг
уламжлалт анагаах ухаан — хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг оношлох, эмчлэх, нөхөн сэргээх зорилгоор олон зуун жил хэрэглэж, үе дамжуулан хадгалсан, шинжлэх ухааны үндэслэл нь бүрэн тайлагдсан хийгээд зарим талаар тайлагдаагүй төрөл бүрийн хүн эмнэх арга
уламжлалт ёслол — уламжлал болгон хийдэг баяр, ёслол
уламжлалт зарчим — өв уламжлан ирсэн зарчим, хэвшсэн зарчим
уламжлалт соёл — эртнээс үүсэн эдүгээ хүртэл дамжин ирсэн үндэсний соёл
уламжлалт хэл зүй — эртнээс тогтон хэвшсэн хэл зүй
Товчилсон үг
УАК — Уламжлалт Анагаахын Корпораци
УАУ — Уламжлалт Анагаах Ухаан
УАУС — Уламжлалт Анагаах Ухааны Сургууль
УХДТ — Уламжлалт Хөгжлийг Дэмжих Төв
Үгийн гарал
уламжлал (ulamžlal, “tradition”) + -т (-t)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.