улиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Яршиг, азад
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | улиг |
|---|---|
| Харьяалахын тийн | улигийн |
| Заахын тийн | улигийг |
| Өгөх орших тийн | улигд |
| Гарахын тийн | улигаас |
| Үйлдэхийн тийн | улигаар |
| Хамтрахын тийн | улигтай |
| Чиглэхийн тийн | улиг руу |
| Олон тоо | улгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
улиг болох — а.байн байн хэлж азад болох; б.өвчин эдгэхгүй архагших
улиг домог болох — олон хэлсээр байгаад дасал болох, байнга давтагдсаар дасал болох
Хэлц үг
Омог биеэ зовоодог
Улиг бусдыг зовоодог
Улиг гулиг мэт ойртсон бүхнийг мэдэж
Учирсан бүхнийг хазаж хайрагч хүн
Ухна ишиг эс аашлах аашгүй
Улиг хүн эс загнах зангүй
Зүйр цэцэн үг
Авах хүнд нэг үг ч эрдэнэ
Орхих хүнд мянган сургаал ч улиг
Хоршоо үг
улиг хулиг — улиг болсон
улиг домог — олон хэлсээр ул дол болсон үг
улиг голиг — а.улиг домог; б.хаа сайгүй дайралдах, жирийн юм
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.