Үндсэн хэсэг рүү шилжих

унага

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠤᠨᠠᠭ᠎ᠠ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Адуу, хулан, тахь зэргийн амьтны ойдоо хүрээгүй төл
  2. 2.
    шилжсэн утгаЯзгуурын, угийн, төрөлх
IIнэр үг
  1. 1.
    тоглоомНэгэн зүйлийн хөлөгт наадгай.
нэр үг
  1. 1.
    нас бие гүйцээгүй морь

Англи утга

  • нэр үгfoal (baby horse)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнунага
Харьяалахын тийнунаганы
Заахын тийнунагаг
Өгөх орших тийнунагаад
Гарахын тийнунаганаас
Үйлдэхийн тийн—
Хамтрахын тийнунагатай
Чиглэхийн тийнунага руу
Олон тооунаганууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • унага орхих — унага хаях

  • унага хаях — гүү сар гүйцэлгүй унагалах

  • унага хөндөлсөх — гүүний хэвэл дэх унага бэхжих

  • унаган зуулт — унаган зууш

  • унаган зууш — төрж буй унаганы аманд байх элэг бөөрний зүсэм шиг зүйл

  • унаган дуу — бүдүүн морины унага мэт үүрсэх уянгатай дуу

  • унаган албат — хуучир. - язгуурын жинхэнэ албат

  • унаган боол — хуучир. - Чин улсын үед нэгэн үе болсон боолыг ийнхүү нэрлэж байжээ

  • унаган дэл — адууны унаган цагаас нь аваагүй хур дэл

  • унаган жороо — төрөлхийн жороо

  • унаган морь — өөрийн адуунд төрсөн морь

  • унаган нутаг — төрж, өссөн нутаг

  • унаган хэл — төрөлх хэл, анх хэлд орох цагаасаа сурсан хэл

  • унаган туурай — монгол дээлийн нударгыг цомбон, дэлбэн туурай гэж хоёр ангилах бөгөөд унаган нударгыг гоёлын дээлэнд болон залуу хүмүүс хэрэглэдэг

  • унаган ургамал/амьтан — зөвхөн тодорхой нутаг, орчинд идээшиж байршсан, эсвэл тархсан өөр хаана ч үл тохиолддог ургамал ба амьтны зүйл

  • унаган хайр — бага балчир наснаас үүсгэсэн хайр, анхны хайр

  • унаган холбоо — бага наснаас найзархан амисаж явсан харьцаа

  • унаган шавь — хүүхэд наснаасаа тус багшийг дагаж суралцсан шавь

  • унаган түрүү — урга. - унаган туруу

  • унаганы туруу — урга. - ойд ургадаг, цагаан, ягаан цэцэгтэй, навч нь морины туурайтай төстэй олон наст өвс, эмнэлэгт хэрэглэнэ

  • унаганы шийр — урга. - хээр талд ургадаг, шар цэцэгтэй, навч нь морины туурайтай төстэй ургамал, эмнэлэгт хэрэглэнэ

Хэлц үг

  • Унага өрвөлгөөндөө

  • Даага дарвилгаандаа

  • Унага эхдээ элгэмсэг

  • Уран уруулдаа тосорхог

  • Урагштай хүний

  • Унага шантай

  • Шувуу үүрэндээ дуртай

  • Унага эхдээ дуртай

  • Эх нь хээр алаг бол

  • Унага нь шийр алаг

Зүйр цэцэн үг

  • Хүн болох багаасаа

  • Хүлэг болох унаганаасаа

  • Унага цадахад эхийгээ өшиглөх

  • Ууж цадахад тогоогоо өшиглөх

  • Унаган морь эзнээ явгалдаггүй

Хоршоо үг

  • унага даага — нэг, хоёр настай адуу

Үгийн гарал

From Proto-Mongolic *unagan, compare Dongxiang unagvan (“donkey foal”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.