унжгар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны доош унжсан байдал
- 2.шилжсэн утгаДорой, нунж, царай зүс муу, тэнхээ тамир муу
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | унжгар |
|---|---|
| Харьяалахын тийн | унжгарын |
| Заахын тийн | унжгарыг |
| Өгөх орших тийн | унжгард |
| Гарахын тийн | унжгараас |
| Үйлдэхийн тийн | унжгараар |
| Хамтрахын тийн | унжгартай |
| Чиглэхийн тийн | унжгар луу |
| Олон тоо | унжгарууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
унжгар цэцэг — доош унжсан цэцэг
унжгар биетэй — бие султай
унжгар царайтай — зүс царай муу, цог золбоогүй
унжгар хайтан цэцэг — урга. - интоорын адил унжиж цэцэглэх бөгөөд цэцгийн иш нарийн урт, нэг зүйл цэцэг
унжгар уд — урга. - салаа мөчир доош унжиж ургасан нэг зүйл бургас
Хэлц үг
Унжгар тарианы түрүү нь их
Утгач хүний даруу нь их
Эртгэр тарианы толгой нь бага
Унжгар хамар уруулдаа дараас
Нунжгар хүүхэд дэвшилдээ дараас
Угалзан эвэр ухархайдаа дараас
Унжгар эвэр
Ухархай уруу
Зүйр цэцэн үг
Унжгар эвэр ухархай руу
Хоршоо үг
унжгар санжгар — юмны доош унжин дүүжлэгдэх байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.