уралдаан
Тайлбар
- 1.Уралдах явдал, хэн нь түрүүлэхээ үзэх тэмцээн
- 2.Ажил хөдөлмөрт тэргүү-лэгчийг шалгаруулах арга
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгrace (contest of speed)
Нийлмэл үг
биеийн тамирын уралдаан — спортын янз бүрийн төрлийн тэмцээн
дугуйн уралдаан — дугуйгаар хэн нь түрүүлэхээ үзэх
морины уралдаан — морьд уралдах нь, хэний морь хурдан давхихаа үзэх тэмцээн
уралдааны морь — а.уралддаг морь; б.уралдаанд оролцож буй морьд
уралдаанд дуудах — хоорондоо хүчээ үзье гэж уриалах
уралдаанд орох — уралдахаар болох
уралдаан зохион байгуулах — төрөл бүрийн тэмцээн зохион байгуулах
социалист уралдаан — хуучир. - хөдөлмөрийн бүтээмж, нийгэм журмын аж ахуйг өрнүүлэх, эв хамт ёсыг тогтооход хүргэх хөдөлмөрийн тэргүүний арга
Хэлц үг
Мөрий борви цохих
Уралдаан ууц цохих
Хоршоо үг
уралдаан тэмцээн — авьяас чадвар, хүч чадлаа сорих сорилго
Үгийн гарал
уралдах (uraldax, “to race”) + -аан (-aan).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.