урам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дотроо хөгжих сэтгэл, хүсэл сонирхол
- 1.Буга, бух зэрэг зарим амьтны отлох цаг үедээ дуудан урхирах дуу
- 2.хөгжимхуучирсанЭртний үлээвэр хөгжмийн зэмсгийн нэгэн зүйл, буга адил дуугарах бүрээ (дээр үед үхрийн эвэр, үзүүрийг нь цоолон хийж байсан бол сүүлд хус модны дурс хуйлах, мөн хусны хонгиогоор хийж байв, малчны урам, анчны урам, шуудангийн урам, цэргийн урам гэх зэрэг бий).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | урам |
|---|---|
| Харьяалахын тийн | урмын |
| Заахын тийн | урмыг |
| Өгөх орших тийн | урамд |
| Гарахын тийн | урмаас |
| Үйлдэхийн тийн | урмаар |
| Хамтрахын тийн | урамтай |
| Чиглэхийн тийн | урам руу |
| Олон тоо | урмууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
урам засах — урамтай болгох арга сүвэгчлэх
урам нэмэх — зориг эрмэлзлэлийг дэмжих
урам орох — урам зориг төрөх
урам харих — дотор үхширч зориг алдрах
урам хөгжөөх — урам зоригийг бадраах
урам хугарах — зориг мохох, зориггүй болох
урам эвдэх — урам хугалах, урамгүй болгох
урам хугалах — дур сонирхолгүй болгох
бугын урам — отлох үедээ бугын дуугарах нь
Хэлц үг
хүний урманд — ядахдаа
Зүйр цэцэн үг
Урмыг нь хугалахаар ууцыг нь хугалах
Урмын дөл дээр баярын тос нэмэх
Хоршоо үг
урам зориг — хийж бүтээхийн төлөө шамдах сэтгэл, урамшил
урам турам — урам зориг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.