урвах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дотор тал гадагш шамран гарах
- 2.Юм хөрвөх, эргэх, өөрчлөгдөх
- 3.шилжсэн утгаӨөрийн гэр орноос зайлж, өөр айлын болох
- 4.шилжсэн утгаДайсан этгээдийн талд орох, тэрслэх, шударга биш явах, хэлсэн үгнээсээ буцах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto turn out; to turn; to desert; to betray
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | урвах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | урвана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | урвалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | урвав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | урважээ |
| Үйлдсэн нэр (-сан) | урвасан |
| Хэвшсэн нэр (-даг) | урвадаг |
| Холбох нөхцөл (-ж) | урваж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | урваад |
| Болзох нөхцөл (-вал) | урвавал |
| Хүсэх (-маар) | урвамаар |
| Захирах (-аарай) | урваарай |
| Үгүйсгэх (-хгүй) | урвахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зовхи урвах — нүдний зовхи гадагш эргэх
хошного урвах — хошногийн дотор тал гадагш эргэх нэг зүйл өвчин
газрын хөрс урвах — хөрс эргэх
сэтгэл урвах — сэтгэл хувирах
айлд урвасан хүүхэд — өөрийн гэрээс урваж, айлын хүүхэд болох
урван тэрслэгч — буруу сэтгэл өвөрлөгч
урван тэрслэх — эсрэг талд орох, туйлбартай бус байх
урвасан хулгай — хуучир. - үнэнч бус байгсад, нүүр буруулагсад
засаг төр урвах — засаг төр ард түмний хүсэл бодлоос эргэх, өөрчлөгдөх
Хоршоо үг
урвах хөрвөх — а.химийн бодос нэг байдлаас нөгөө байдалд шилжих; б.шилж. үнэнч бус зан гаргах, туйлбартай бус байх
урвах тэрслэх — тэрс үйл ажиллагаа хийх, үнэнч бус зан, байдал гаргах
Үгийн гарал
From Proto-Mongolic *hurba- (“to turn”), compare Dongxiang fura.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.