ургах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Амьд юм, бие махбодын амьдран өсөх, томрох
- 2.Хүн, амьтанд зарим эрхтэн бий болох
- 3.шилжсэн утгаЗарим юмны мандах, дэгжих
- 4.шилжсэн утгаШинэ санаа бодол төрөх
- 5.шилжсэн утгаХүн, амьтны биед юм гарах
- 6.шилжсэн утгаХүний өмсөж зүүсэн эд зүйл ихэд зохих.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ургах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ургана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ургалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | ургав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ургажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ургасан |
| Хэвшсэн нэр (-даг) | ургадаг |
| Холбох нөхцөл (-ж) | ургаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ургаад |
| Болзох нөхцөл (-вал) | ургавал |
| Хүсэх (-маар) | ургамаар |
| Захирах (-аарай) | ургаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | ургахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ногоо ургах — өвс ногоо гарах, өсөж төлжих
мод ургах — мод өсөн томрох
шүд ургах — шүд бий болох, шүдлэх
хумс ургах — гар, хөлийн хумс урт болох
эвэр ургах — мал амьтны толгойн яснаас дотроо тугалмай ястай зүйл бий болох
нар ургах — нар мандах, нар гарах
үүл ургах — үүл гарах, үүлтэй болох
сэтгэлд ургах — а.урьдын явдал сэтгэлд дүрслэгдэх, санаанд орох; б.ажил төрлийг хийж гүйцэтгэх арга ухаан төрөх
санаанд ургах — сэтгэлд ургах
сэтгэлд нар ургах — баярлах, баярын зөн совин татах
хөлд эвэр ургах — хөлийн зарим хэсгийн арьс хатуурч зузаарах
Хэлц үг
өд сөд нь ургаж гүйцэх — насанд хүрэх, том болох
шүд ургах — өсч том болох
↑жиг ургах
↑ өд сөд нь ургаж гүйцэх
↑ шүд ургах
↑ хулхин дээр цэцэг ургуулах
Ургах наран мэт мандаж
Удвал цэцэг мэт дэлгэрэх
Ургах нарнаас
Унах нар хүртэл
Ургах нарны гэрэл
Уужим сайхан ухаан
Ургах нарны дулааныг
Үүлний будан халхална
Уран цэцэн ухааныг
Уурын мунхаг халхална
Ургах нь зуун жилийн болзрой
Унах нь нэг өдрийн салхины
Зүйр цэцэн үг
Ургасан ногоо хатна
Усны шувуу буцна
Ургах нарнаас унах нар хүртэл
Хоршоо үг
өсөх ургах — амьд бие махбод өсч томрох
ургах төлжих — а.ургаж өсөх; б.бие мах бод тэнхрэх
ургах хагдрах — өвс ургамал өсөн томрох, хатаж гундах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.