урд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өмнө, урд зүг
- 2.Өвөр, нүүр тал, түрүү
- 3.Түрүүнд нь
- 1.ямар нэг зүйлийн ердийн үзэгчид хамгийн ойр байдаг зүйл хэсэг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | урд |
|---|---|
| Харьяалахын тийн | урдын |
| Заахын тийн | урдыг |
| Өгөх орших тийн | урдад |
| Гарахын тийн | урдаас |
| Үйлдэхийн тийн | урдаар |
| Хамтрахын тийн | урдтай |
| Чиглэхийн тийн | урд руу |
| Олон тоо | урдгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
урд зүгийн хүн — өмнө зүгт амьдардаг хүн
урд хөрш — Хятад
урд нас — шашин. - энэ насны өмнөх төрөл
урд урдаасаа харж суух — өөд өөдөөсөө харж суух
урдаа барьдаг малчин — тухайн нэгдлийн хамгийн сайн малчин
би урдаар очъё — би түрүүлж очъё
Хэлц үг
урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх — түр зуур аргацаах, нэг ажлаа аргалах гэж нөгөөгөөс нь авч ашиглах
урдаа барьдаг — хамгийн сайн, тэргүүний
урдаа барих — а.бамбай болгох, шалтаг болгох
Гуйх, мөнгө төгрөг зээлэх болохоор л намайг урдаа барина шүү. б.хамаг сайн, охь шилдэгээр үзэж хүндэтгэн чухалчлах, дуурайл болгох, тэргүүний, шилдэг, хамгийн сайн
урдуур хойгуур нь гүйх — долигонох, бялдуучлах, царайчлах
Тэрнээс хойш Хандааг жирэмсэн гээд Дарьзав жийрхсэнгүй. Харин ч бүр урдуур хойгуур нь гүйж, мал ахуйд нь тусална (Т.Бум-Эрдэнэ, Хувь заяаны хэлхээ).
Ард нь гарч алга тосох
Урд нь гарч уруул унжийлгах
Урд уулын буга мэт
Удаан уясан бух мэт
Урд хөл гишгэвэл
Хойд хөл дагана
Урд хөл хаана бол
Хойд хөл тэнд
Урд хөл хаана гишгэвэл
Хойд хөл тэнд хүрдэг
Хойно ирсэн нь хойморт
Урд ирсэн нь үүдэнд
Хойт хормойгоо авч
Урд хормойгоо нөхөх
Зүйр цэцэн үг
Урд хөл гишгэвэл хойд хөл дагана
Урьд хэрэг бүтвэл хойд хэрэг дөхнө
Урдаас нь харахад хүн
Ухааныг нь үзвэл мал
Гэм нь урдаа
Гэмшил нь хойноо
Хоршоо үг
урд хойно — ар өвөр, өмнө ард тал
урд өмнө — үйл явдал дэс дарааллын хувьд түрүүн
урд хойд — өмнө болон хойно
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.