усах
Зөв бичгийн дүрмийн толинд энэ хэлбэрээр бүртгэгдээгүй
Тайлбар
- 1.Хурц тонгоргоор үс, сахал зэргийг үлдэгдэлгүй авах
- 2.Хальс дурс болон наалдсан, илүүдсэн зүйлийг ховхлон авах, салгах, арилгах
- 3.Сав суулгад хийсэн үр тариа зэрэг үйрмэг юмыг яндаж тэгшлэн хэмжих
- 4.Хоосортол талах, хонжин мөлжих
- 5.Идэж уусан зүйл эвгүйдэж, ходоод гашуу оргин дотор зурж өвдөх
- 6.Барилдаж байгаа бөхийнхөө хөлийг хөндлөнгөөс нь маш доогуур хавсран унагах мэх
- 7.шилжсэн утгаяриаДанс, тэмдэглэлээс хасч гаргах
Нийлмэл үг
сахлаа хусах — сахлаа тонгорог зэрэг хэрэгслээр үлдээлгүй авах
үсийг нь хусах — үсийг нь тонгорог зэргээр үлдээлгүй авах
хусаж арилгах — малтаж, ховхолж авах
морины хөлс хусах — морины хөлсийг хусуураар хусч унагах
тогоо хусах — тогоонд наалдсан зүйлийг, хусуураар малтах
хусмыг нь хусах — хусмыг нь хусуураар малтах, арилгах
хүрзээр хусах — ямар нэг зүйлийг хүрзээр ховхлох
шанаганд хийсэн будааг хусах — шанагатай будааг амсартай нь тэнцүүлж тэгшлэн хэмжих
голомтыг нь хусах — айлын эд хөрөнгийг хоослох, хонжин мөлжих
хөрөнгөө хусах — хөрөнгөө үрэн таран хийх
цээж хусах — цээж гашуу оргих
шар хусах — а.ходоод гашуу оргих; б.шилж. уур омог хүрэх
ганцхан хусаад унагах — ганцхан хавсраад унагах
огцруулах
Зүйр цэцэн үг
Муу нэрийг хусавч арилдаггүй
Сайн нэрийг хүсэвч олдоггүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.