устах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үгүй болох, арилах
- 2.Сөнөх мөхөх
- 1.Улам устай болох, ус нь үлэмж ихдэх;
- 2.Яр, нясуу мэтэд ус, шингэн зүйл тогтох, ус гүйх
- 3.шилжсэн утгаЭхийн умай дотор анх үр үүдэж тогтох.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | устах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | устана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | устлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | устав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | устжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | устсан |
| Хэвшсэн нэр (-даг) | устдаг |
| Холбох нөхцөл (-ж) | устаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | устаад |
| Болзох нөхцөл (-вал) | уствал |
| Хүсэх (-маар) | устмаар |
| Захирах (-аарай) | устаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | устахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бичиг үсэг үл мэдэх явдал устах — нийтээр уншиж, бичиж чаддаг болох
хүн хүнээ дарлах ёс устах — хүн хүнээ дарлахаа болих
уушги устах — анагаах. - өвчний улмаас уушгинд шингэн зүйл бий болох
Хоршоо үг
устах сөнөх — сөнөж үгүй болох, сүйрэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.