утаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бодисын дутуу шатсан хэсгээс гарах нүүрсний нарийн ширхэг бүхий хөөрөх зүйл
- 2.Уур.
- 3.зарим далд үйлдлийн илэрхийлэмж
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгsmoke
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | утаа |
|---|---|
| Харьяалахын тийн | утааны |
| Заахын тийн | утааг |
| Өгөх орших тийн | утаад |
| Гарахын тийн | утаанаас |
| Үйлдэхийн тийн | утаагаар |
| Хамтрахын тийн | утаатай |
| Чиглэхийн тийн | утаа руу |
| Олон тоо | утаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
утаа баагих — утаа оргилон гарах
утаа олгойдох — утаа ихээр оргин гарах
утаа орох — утаа шингэх
утаа суунаглах — утаа тунарч баахан гарах
утаа тавих — ямар нэгэн зорилгоор их утаа гаргах
утаа тунарах — утаа тогтох
утаа уугих — гал асахгүй дэмий утаа гарах
утаа хоргодох — утаа авд гарахгүй байх
утаа цоргих — нарийн утаа дээш олгойдон гарах
утаан хөшиг — утаа тавьж халхлах арга
утаанд идэгдэх — байнга утаа гарсанаас ямар нэгэн эдэд утаа шингэж, харлах
утаанд согтох — нүүрстөрөгчийг гүйцэд шатаагүйгээс үүсэх хорт хийд угаартах
хорт утаа — хорт хий
Хэлц үг
утаа гаргах — а.гал асааж юмуу юм дутуу асааж май тавих; б.шилж. айл гэр болох
утааг нь үзэх — айл гэр болгох, гэрлүүлэх
утааг [нь] үзэх — айл гэр болгох, гэрлүүлэх
Одоо алийн болгон гэрийн мухар сахих билээ. Өтөлсөн муу аав чинь хүүгийнхээ утааг үзээд үхвэл сэтгэл амар гэхэд нь чагнаж суусан хүү ярианы нь гол чигийг таажээ (Л.Түдэв, Уулын үер).
утаатай шар амьдрал — ядуу зүдүү амьдрал
Муу хүүхэн минь борви нугалалгүй чармайж утаатай шар амьдралыг минь чухам ч тавхийтэл дээш татаж гарлаа (Эрдэнэсамбуу, Хаврын халиа).
Орох гэсэн үүд
Утаа гаргах гэсэн тооно
Утаа гарсан газар галтай
Улс байсан газар ажилтай
Утаа гарч баймаажин гал ноцдог
Уур гарч баймаажин хоол болдог
Утаа өөдөө явдаг
Ус уруугаа урсдаг
Уур ихэдвэл хэрэлдэнэ
Утаа ихэдвэл манантана
Зүйр цэцэн үг
Утаа гаргахгүй түлээ байдаггүй
Алдаа гаргахгүй хүн байдаггүй
Хоршоо үг
гал утаа — гал болон түүнээс гарах утаа
утаа хүдэн — хүдэн манан
утаа тортог — утаанаас гарах жижиг тоосонцор, шороо
утаа ис — утаанаас гарах бохир
утаа май — басгасан их утаа
утаа манан — агаарт дэгдсэн их тоос, уур
утаа униар — юм шатахад гарах нүүрсний нарийн ширхэг бүхий хөөрөх зүйл болон газрын чийгт уур дэгдэх
Үгийн гарал
From Proto-Mongolic *hutuxa, perhaps analyzable as утах (utax, “to smoke, to fume”) + -аа(н) (-aa(n)), but East Yugur shows no final nasal. Cognate with Daur xutaa, East Yugur htaa, Kalmyk утан (utan).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.