утга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бичиг зохиол, хэл яриа, үзэгдэл юмсын агуулгаар илэрч буй гол санаа
- 2.зорилготойгоор илэрхийлсэн мэдээ зурвас
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmeaning, sense
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | утга |
|---|---|
| Харьяалахын тийн | утган |
| Заахын тийн | утгаг |
| Өгөх орших тийн | утгад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | утгатай |
| Чиглэхийн тийн | утга руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
утга бичиг — зурж бодох бодот юмнаас гадна хийсвэр ухагдахууныг тусгай тоймлосон дүрсээр тэмдэглэдэг бичиг
утга гаргах — утгатай болгох, агуулгатай болгох
утга зохиол — нийгмийн ухамсрыг гоо зүйн үүднээс илэрхийлэгч үгийн урлаг
утга зохиолын хэл — аман, бичгийн аль ч хэлбэрээр нийгэм, соёлын амьдралын бүх хүрээнд үйлчилдэг нийт үндэстний хэлний журамласан хэлбэр
утга зүй — хоорондоо холбоо бүхий ойлголтуудын цогцолборыг шинжлэхэд зориулсан логикийн хэсэг
утга сийлэх — утга гаргах, утгажуулах
утга тайлах — дохиолбор нууц бичиг юмуу эртний бичгээр бичсэн урьд нь уншиж чадаагүй байсан зүйлийн утгыг нь олох
утга төгөлдөр — бүрэн гүйцэд, юмны агуулга төгс
утга ялгах — агуулгаар нь ангилах, зааглах
утга шилжүүлэн хэрэглэх — адил төстэй шинжийг нь харгалзан утгыг нь шилжүүлэн хэрэглэх
утгын үлэмж орд — од.орон. - дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын одны орд, Монгол орны нутаг дэвсгэрээс жилийн турш харагддаг
баймж утга хэл — шинж. - өгүүлэн үнэлэгч эзэн биеэс тухайн бодот байдалд хандах харьцаа болон уг өгүүлэмжийн агуулгаар илрэх мэдээллийн үнэн магадлалыг илэрхийлсэн утга
битүү утга — хэлж буй зүйлээ шууд бус үгээр буюу дүрслэлээр төлөөлүүлэн хэлсэн утга
гүн утга — хүний ухамсарт шууд буух боловч агуулга гүн гүнзгий, бодолхийлэн олох утга
ёгт утга — хэлэх гэж буй зүйлээ хошин байдлаар иэлрхийлэн гаргах утга
ойролцоо утга — илэрхийлэн гаргаж буй санаа нь ойролцоо
үндсэн утга — тухайн үгийн гол агуулга, үндсэн санаа
шилжсэн утга — үндсэн утгаасаа салаалж өөрчлөгдсөн утга
шууд утга — цаад юм үзэгдлээ дам бус тусгасан тухайн үгийн бусад утгаар дамжилгүй ойлгогддог утга
хэлзүйн утга — хэлзүйн хэлбэрүүдээр илэрч байгаа нэмэлт утга
утга учиргүй юм чалчих — баахан хамаа намаагүй юм чалчих, баахан учир нь олдохгүй юм ярих
Хэлц үг
Үг бүр утгатай
Утга бүр учиртай
Үг нь муугүй
Утга нь сайн
Хоршоо үг
утга агуулга — гол санаа
утга санаа — гол санаа, мөн чанар
утга соёл — оюуны боловсрол, оюуны соёл
утга учир — а.юмны агуулга; б.юмны нөхцөл шалтгаан
утга учиргүй — хамаа намаагүй, зорилгогүй
утга уянга — уран зохиол, яруу найргийн бичлэгийн нэг төрөл зүйл
утга чанар — юмны агуулга болон бодот шинж тэмдэг
утга шинж — агуулга болон дүр төлөв
Товчилсон үг
ДДУЗДС — Дорно Дахины Утга Зохиолын Дээд Сургууль
ДДУЗИС — Дорно Дахины Утга Зохиолын Их Сургууль
МУЗ — Монгол Утга Зохиол
МУЗСТ — Монголын Утга Зохиол Судлалын Төв
МУЗФХ — Монголын Утга Зохиолын Фондын Хороо
МХУЗ — Монгол Хэл, Утга Зохиол
МХУЗФ — Монгол Хэл, Утга Зохиолын Факультет
МХУЗХ — Монголын Хувьсгалт Утга Зохиолчдын Холбоо
ОУУЗШХ — Олон Улсын Утга Зохиол Шүүмжлэгчдийн Холбоо
ОХУЗ — Орос Хэл, Утга Зохиол
ОХУЗС — Орос Хэл, Утга Зохиолын Салбар
ОХУЗФ — Орос Хэл, Утга Зохиолын Факультет
СУЗ — “Соёл, Утга Зохиол” [сонин]
УЗ — Утга Зохиол
УЗДС — Утга Зохиолын Дээд Сургууль
УЗУ — “Утга Зохиол, Урлаг” [сонин]
УЗШОУХ — Утга Зохиол Шүүмжлэгчдийн Олон Улсын Холбоо
ХУЗХ — Хэл, Утга Зохиолын Хүрээлэн
ХУЗХГ — Хэвлэл, Утга Зохиол Хянах Газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.