уураг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Амьд биеийн нэн чухал бүрэлдэхүүний хэсэг болох, амин хүчлийн үлдэгдлүүдээс бүрдэл болох шим бодос;
- 2.Өндөгний доторх тунгалаг зүйл
- 3.Нярайлсны даруйд хөхнөөс гарах язмагтай өтгөн сүү
- 4.Тархи
Англи утга
- нэр үгalbumen, protein, colostrums
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | уураг |
|---|---|
| Харьяалахын тийн | уургын |
| Заахын тийн | уургыг |
| Өгөх орших тийн | уурагд |
| Гарахын тийн | уургаас |
| Үйлдэхийн тийн | уургаар |
| Хамтрахын тийн | уурагтай |
| Чиглэхийн тийн | уураг руу |
| Олон тоо | уургууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өндөгний цагаан уураг — өндөгний доторх тунгалаг
уураг бөсгөх — дөнгөж төллөсөн үнээ, хонины сүүг тусгай саванд хийж чанаж биежүүлэх
уураг сүүл — хонины сүүлний үзүүрийн хэсэг
уураг хатаах — уургийг хайрч боловсруулах
уураг чулуу — талст бус эрдэс, устай цахиурын давхар исэлээс бүтсэн сүүн өнгөтэй чулуу
уураг тархи — гавал дотор байх мэдрэлийн төв тогтолцоо, мөнхүү эрхтнийг бий болгогч бодос
Хэлц үг
Уураг чинь би болж
Уут нь тэр болог
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.