уурга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Адуу мал барьж авах, туух хэрэгсэл, үзүүртээ хуйвтай урт нарийн мод
- 2.Загас агнахад хэрэглэх саваа
Англи утга
- нэр үгlasso pole; lasso
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | уурга |
|---|---|
| Харьяалахын тийн | уургынW |
| Заахын тийн | уургыгW |
| Өгөх орших тийн | уургадW |
| Гарахын тийн | уургаасW |
| Үйлдэхийн тийн | уургаарW |
| Хамтрахын тийн | уургатайW |
| Чиглэхийн тийн | уурга руу |
| Олон тоо | уургуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
уургаа алдаж үзээгүй — морь уургалахдаа маш сайн
уургын морь — морь уургалахад сургасан морь
уургын улаа — тохиолдсон адуунаас морь хөсөг барьж хэрэглэх улаа
уургын хуйв — уургын үзүүрт байх гогцоо сур
загасны уурга — загас агнахад хэрэглэх саваа
Хэлц үг
уургаа шилбүүрээр солих — алдаатай наймаа хийх
уургын морь шиг — а.муу үйл хийхдээ маш сайн, чадамгай; б.уургын морь шиг нэхэх
уургаа алдах — тоосон хүүхэндээ гологдох
Хүүхэн нь бага бригадын шилдэг дарга бөгөөд бас эв хамт залуучуудын эвлэлийн үүрийн шүжи, мөн ч дээр зантай, дотроо ухаантай хүн болохоор ойр хавийн залуучуудын олонх нь бүр хавьтаж халдаж чадсангүй уургаа алдаж орхисон аж (А.Одсэр, Алтан давалгаа).
уурга барих — мал сүргээс нь хулгайлах
Сүрэгт чинь уурга бариагүй.
уурга дүрэх — малын хулгай хийх
Доржийн хэдэн хөвгүүд уурга дүрээд байдгийг нь нутаг орноороо мэддэг болж.
уурга зээлэн адуу туух — бусдын бага хүчийг ашиглаж их үйл бүтээх зэргийн
Шөнийн гүн болсны хойно Жамуха, Арта, Хусагур хоёрыг буудалдаа авчирч сэмээр сурган өгүүлрүүн
↑ хаанд үг алдаж, заанд уурга алдах
Унаган зургаан хүзүүнд
Уурга алдаж үзээгүй
Уурга нь би болж
Уутач нь чи бол
Уурга хулгайлсан нь шоронд сууна
Улсыг түйвээсэн нь ноён сууна
Үг алдвал барьж болдоггүй
Уурга алдвал барьж болдог
Зүйр цэцэн үг
Урагшаа гишгэхдээ ургаа хад шиг
Ууж идэхдээ уургын морь шиг
Уургаар морь барьдаг
Ухаанаар юм бүтээдэг
Уурга нь урт
Ухаан нь гүн
Хоршоо үг
уурга цалам — морь барихад хэрэглэх зүйлс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.