ухаант
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ухаан бүхий
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ухаант |
|---|---|
| Харьяалахын тийн | ухаантын |
| Заахын тийн | ухаантыг |
| Өгөх орших тийн | ухаантад |
| Гарахын тийн | ухаантаас |
| Үйлдэхийн тийн | ухаантаар |
| Хамтрахын тийн | ухаанттай |
| Чиглэхийн тийн | ухаант руу |
| Олон тоо | ухаантнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ухаант хүн — а.сэтгэхүй, оюун ухаантай хүн; б.ухаалаг, ухаантай хүн
ухаант цагаан шувуу — амьт. - цагаан гургуул
Хэлц үг
Ургац жилдээ урамтай байдаг
Ухаант газар эрдэмтэй байдаг
Усан доторх галууг
Хэрээ юунд хэрэглэх вэ
Ухаант мэргэдийн гайхамшгийг
Ухаан муут юунд хэрэглэх вэ
Ухаант тэнэг хоёр бүл болох
Уур манан хоёр үүл болох
Ухаант хүн арга сэтгэнэ
Усан тэнэг уухилж уурлана
Ухаант хүн уйлахад
Усан тэнэг инээнэ
Ухаант хүн хавар мэт
Ухаан муут намар мэт
Ухаант хүний үр
Удамт гүүний унага
Зүйр цэцэн үг
Ухаант хүн арга сэдэж суухад
Усан тэнэг уухилж аахилах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.