уян
Тайлбар
- 1.Юмны зөөлөн, нугарахдаа хялбар
- 2.шилжсэн утгаСэтгэл санаа, үг яриа зан авир еелдэг, зөөлөн
Нийлмэл үг
уян татах — ганц ороон хуумгай уях
уян утас — тооцохгүй байж болох хатуулагтай, зөвхөн суналтын нөхцөлд ажиллах уян элемент
уян хатан бодлого — асуудлыг наанатай цаанатай зохицуулах бодлого
уян хатныг нь тохируулах — хатуу зөөлнийг нь тааруулах
уян зан — эелдэг, зөөлөн зан, амархан уярдаг зан
уян сэтгэл — өрөвч сэтгэл
Хэлц үг
Уян хүн уярах
Хатан хүн хайлах
Уян хүний уйлах нь их
Ухна ишигний майлах нь их
Зүйр цэцэн үг
Уян хүний уйлах нь их
Ухна ишигний майлах нь их
Хоршоо үг
уян налархай — а.зөөлөн, харимхай; б.биеийн хөдөлгөөн зөөлөн, зөв зохистой
уян хатан — а.төмөр зэрэг хатуу зүйлийн нугарч хугарах чанар; б.хүний хэрэг явдалд хүлээцтэй, наанатай цаанатай хандах чанар
уян харимхай — эд юмын уян хатан, зөөлөн харимхай, туялзсан байдал
уян зөөлөн — хүний аядуу зөөлөн, энэрэнгүй зан ааш
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.