хаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал, амьтны дал, бугалга, богтос, таван хавирганы хамт
- 2.Чөдрийн хоёр алгыг сумтай холбосон хэсэг
- 1.Тэмээ, үхрийг зандахад хэрэглэх аялга
- 1.яриаХаана, аль газар гэж асуух үг
- 2.яриаХаашаа
- 1.Газар сайгүй, энд тэндгүй, аль ч газар, газар бүр, хааяагүй
- 1.Гайхах, сайшаах зэрэг сэтгэл хөдлөхөд гарах аялга
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хаа |
|---|---|
| Харьяалахын тийн | хааны |
| Заахын тийн | хааг |
| Өгөх орших тийн | хаад |
| Гарахын тийн | хаанаас |
| Үйлдэхийн тийн | хаагаар |
| Хамтрахын тийн | хаатай |
| Чиглэхийн тийн | хаа руу |
| Олон тоо | хаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хонины хаа — хонины дал, бугалга, богтос, таван хавирганы хамт
хуудам хаа — хавирганы яснаас нь салгасан дал, бугалга, богтос
шулдан хаа — хавиргыг нь салгаж авсан хаа
чөдрийн хаа дарах — чөдрийн хааг богино болгох
хаа газар — аль газар
хаа нэгтээ — аль нэг газарт
хаа хамаагүй — а.хаашаа ч хамаагүй, хаана ч хамаагүй; б.шал өөр, тэс ондоо
хаа хаашаа — тал бүр тийш
хаа хүртэл — аль хүртэл
хаа ч байтугай — хааяагүй, энд тэндгүй, газар сайгүй
хаа ч өөрцгүй — хаана ч байсан адил
хаа хаанаа — аль аль талдаа
хаа ч үгүй хаахайсан толгой үл — таашаасан. - эрхэлсэн ажилгүй, хийж бүтээсэн зүйлгүй мөртөө бардамнаж биеэ дөвийлгөсөн зантай хүн
хаа явах вэ — хаашаа явах вэ
хаа хаагүй — энд тэндгүй, газар бүр
хаа хаагүй элбэг — хаа сайгүй байдаг, энд тэндгүй их байдаг, элбэг тохилддог
Хэлц үг
Хаа гэх дуугүй
Хагд идэх малгүй
Хаа гуяндаа тушаа
Хамар амандаа хоршоо
Хаа доголон зээр агтын толгойд хүрнэ
Хацар улаан эхнэр эрийн толгойд хүрнэ
Хаа нь бүдрэхэд гуяыг нь ташуурдана
Хаа нь гуяа мушгиж дийлэхгүй
Хаа нь гуяндаа түшээ
Хамар нь амандаа хоршоо
Хаа хүрсэн газар гуя хүрнэ
Хөл хүрсэн газар гар хүрнэ
Хаа явсан газар гуя
Хаан явсан газар түшмэд
Хаагуур явахыг жолооч мэднэ
Хаа хүрэхийг дарга мэднэ
Хацар улаан эр эмийн толгойд
Хаа доголон аргаль агтын толгойд
Зүйр цэцэн үг
Хаа гуяндаа хоршоо
Хамар амандаа хоршоо
Хаа хүрсэн газар гуя хүрнэ
Хөл хүрсэн газар шар хүрнэ
Хааг гуя дагана
Хааныг хиа дагана
Хаа доголон зээр агтын толгойд хүрч
Хацар хэлтгий хүүхэн эрийн толгойд хүрэх
Хаа гэх дуугүй
Хагд идэх малгүй
Хааг нь бүдрэхэд гуяыг нь ташуурдах
Хоршоо үг
хаа гуя — малын урд болон хойд мөч
хаа мөч — дал, бугалга, богтос, хавирга болон мөчний хамт
хөж/хаа хөг — үхэр, тэмээг хариулж маллахад зандран зогсоох, явуулах үед хэрэглэнэ
хаа сайгүй — газар бүр, энд тэндгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.