хавар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сарны зурхайн ёсны нэг хоёр, гуравдугаар сар, нарны зурхайн хоёрдугаар сарын дундаас тавдугаар сарын дунд хүртэлх үе, өвлийн дараа ирэх улирал
Англи утга
- нэр үгspring (season)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хавар |
|---|---|
| Харьяалахын тийн | хаврын |
| Заахын тийн | хаврыг |
| Өгөх орших тийн | хаварт |
| Гарахын тийн | хавраас |
| Үйлдэхийн тийн | хавраар |
| Хамтрахын тийн | хавартай |
| Чиглэхийн тийн | хавар луу |
| Олон тоо | хаврууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хавар цаг — өвөл, зун хоёрын хооронд болох улирал
хавар эрт — хаврын эхэн үе, хаврын улирлын эхээр
хавар орой — хаврын шувтарга үе, хаврын улирлын сүүл үеэр
хаврын адаг сар — хаврын сүүл сар
хаврын буудай — хавар эрт тарьсан буудай
хаврын ноос — хавар хяргасан хонь, ямааны уртын ноос
хаврын тариалалт — хаврын тариа тарих ажиллагаа
хаврын хагалгаа — үр тарихын өмнөх хөрс сийрэгжүүлэх хагалгаа
хаврын улирал — өвлийн дараах урин болох гурван сар
хаврын уур орох — сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, нарны зурхайн хоёрдугаар сарын эхний арав хоногт тохиолдоно
хаврын урь унах — хавар болж дулаарах
хаврын үер — хавар болж цас мөс хайлж, гол мөрний ус ихсэх
хаврын хавсарга — хаврын хүйтэн салхи шуурга
хаврын хагас дунд — сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, хаврын өдөр шөнө тэнцэх хугацаа, нарны зурхайн ёсны гуравдугаар сарын хорины орчим тохиолдоно
хаврыг бодогч түшмэд — түүх. - хааны одон орны зурхай хариуцсан түшмэд
хаврын цэцэг — урга. - модны навч, иш жүрүртэй адил, өнгө цагаан, зургаан хэлтэстэй, тоорцог шар, үнэр маш сайхан
Хэлц үг
хаврын тэнгэр шиг — учир нь олдохгүй олон ааштай
хаврын урт шар хүн — хаврын тарчиг урт өдөр
Намар дунд жороо эцэнхий
Хавар дунд гоёч даарамхай
Намар дэлбэртэл иднэ
Хавар хагширтал өлсөнө
Намар муурхвал бороотой
Хавар муурхвал салхитай
Намар наалдашгүй
Хавар халдашгүй
Намар нарсны төлөө зовно
Хавар харганы төлөө зовно
Намар натуу
Хавар хатуу
Намар өвс овоолохгүй бол
Хавар үхдэл овоолно
Намар сайхан ч дуулаад дуулаад цаашаа
Хавар муухай ч уйлаад уйлаад наашаа
Намар тосоо гүзээлж
Хавар тугалаа гүзээлэх
Намар уут дүүрэн бол
Хавар гэдэс дүүрэн
Намар хураар эхэлдэг
Хавар униараар эхэлдэг
Намар цатгаацтай
Хавар хатгаацтай
Намар шиг гэртээ
Хавар шиг амьдрах
Өвөл өнтэй нутагт өвөлж
Зун үндэстэй газрыг харгалз
Хавар товгор газрыг түш
Намар тэгш бэлчээрт нутагла
Хавар гачиг
Намар өег
Хавар намар хавчиж зунгүй болно
Өнгө мөнгө дийлж хуульгүй болно
Хавар нэг өдөр эрт таривал
Намар арван өдөр эрт хураана
Хавар орсон цас сайн
Намар орсон бороо муу
- … болон өөр 25
Зүйр цэцэн үг
Хавар таривал намар хураадаг
Хадгалж явбал хожим зардаг
Хавар цагийн шуурга хэцүү
Хойд эхийн нударга хэцүү
Хаврын салхи хавирга нэвт
Өвлийн салхи өвөр нэвт
Хавар хатуу
Намар баян
Хоршоо үг
хавар намар — өвлийн дараах буюу аргын тооллын 3, 4, 5-р сар, зуны дараах улирал буюу аргын тооллын 9, 10, 11-р сар
Үгийн гарал
From Proto-Mongolic *kabur, compare Buryat хабар (xabar), Kalmyk хавр (xavr), Mongghul hawurishdi.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.