хавах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Давхар, зузаан эд юмыг хол хол нэвтлэн өнгө дотрын завсраар утсаа хий гүйлгэн оёх
- 2.Газрын хөрс зэргийг хөндийлөн ухах
- 3.шилжсэн утгаХүн амьтны биед туссан сум зэрэг юм арьсны доогуур хөндийлөн явж гарах
- 1.Чихний чийр болох, залхаах.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хавах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хавна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хавлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хавав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хавжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хавсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хавдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хавж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хаваад |
| Болзох нөхцөл (-вал) | хавбал |
| Хүсэх (-маар) | хавмаар |
| Захирах (-аарай) | хаваарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хавахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дан хавах — дундаа нэг хатгаж оёх
давхар хавах — хоёр гурван удаа хатгаж оёх
дээл хавах — хөвөнтэй дээл болон тэрлэгийг хол хол нэвт оёх
хавах элдэншүүлэлтийн арга — тариалангийн талбайн гадарга дахь гуурс, сүрлийг хэвээр үлдээж доогуур нь хөрсийг нь хавж суллах арга
өргөс хавах — өргөс арьсан доогуур хөндийлөн гарах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.