хавирга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Хүн болон нугалмайт амьтны сээр, нуруу өвчүүг холбож цээжний хөндийг үүсгэдэг тахир нарийн яснууд
- 2.шилжсэн утгаЮмны хажуу тал
- 3.шилжсэн утгаХагас дугуй хэлбэртэй юм, хавирган хэлбэртэй юм
Англи утга
- нэр үгrib; side, flank
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хавирга |
|---|---|
| Харьяалахын тийн | хавирганы |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | хавиргад |
| Гарахын тийн | хавирганаас |
| Үйлдэхийн тийн | хавирганаар |
| Хамтрахын тийн | хавиргатай |
| Чиглэхийн тийн | хавирга руу |
| Олон тоо | хавирганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
богино хавирга — өвчүүний дээд этгээдийн охор хавирга
өндөр хавирга — мал, амьтны хааны дөрвөн урт хавирга
хавирга мод — хоёр босоо баганын хооронд тэнцүү зайтай хөндлөн тааруулсан олон бөөрөнхий мод, авирах дүүжигнэх зэрэг элдэв хөдөлгөөн хийж болох биеийн тамирын хэрэгсэл
хавирга нэвт хөрөх — голд хүйт ортол даарах, маш их даарах
хавирга хадах — хавирганы толгойг сээрнээс салгах
хавирга хугарах — хавирганы яс гэмтэх
хавиргаар хатгах — сүвээ, цээжний хажуугаар хавирга орчмоор хатган өвдөх
хавирганы булчин — хавирганы ясны завсар дахь булчин
хавирганы бураа — хавирганы толгой
хавирганы гялтан — хавирганы хальс
хавирганы толгой — хавирганы сээртэй залгах бондгор үзүүр
хавирганы хальс — хавирагны дотор гадуур бүрсэн хальс
хавирга нуруу — байшин барилгын ноён нурууны хажуугийн нуруу, хөндлөн нуруу
хавирган анги цэрэг — хажуу жигүүрийн анги
дөрөөний хавирга — дөрөөний гуя
уулын хавирга — уулын хажуугийн хэлбэрүү газар
хавирган дөрөө — хавирга мэт матгар хоёр төмрийг өөд өөдөөс нийлүүлэн гагнасан зууван хэлбэрийн тавагтай дөрөө
хавирган сар — хавирга мэт хэлбэртэй шинийн болон хуучдын сар
хавхны хавирга — хавхны төмөр хүрээнд бэхэлсэн хоёр матмал төмөр
хавирган цэцэг — урга. - дөрвөн ирмэг бүхий шулуун иштэй, бариулгүй чагтлан ургасан навчтай, хөхөвтөр баг цэцэгтэй нэг наст өвслөг ургамал, эмэнд орно
Хэлц үг
хавирга нэвтрэх — ихэд даарч жихүүцэх
хавирга нь хэрзийх — маш их турж эцэх
хавиргаа хазах — ойр орчныхоо хүмүүст хор хүргэх гэсэн санаа
хавирга муут — ойр орчим, хажууд байхад нь түшиг муутай
хавирга таших — хажуу талаас цохих, довтлох
хавиргаараа эргэх — бүтэл нь хазайх, хэрэг явдал буруугаар эргэх
хавиргаа хазаж, хүйгээ хүчирхэх — ойр дотныхоо хүнд гай хүргэх
Өүлэн эх уурлаж, завилан суугаад хоёр хөхөө гаргаж, хоёр өвдөг дээрээ барьж өгүүлрүүн
хавиргад нь зайгүй явж, харцагад нь үегүй явах — дотно үерхэх, салахгүй хамт байх
Ямар гүүнээс ийм унага гардаг, ямар хүнээс ийм хөвгүүн гардаг вэ. Хавирга тань зайгүй явна, харцага тань үегүй явна (Жангар).
хавирга хатгаж сүвээ сэжих/сүлбэх — өдөөн хатгах янз байдал
Хавирга хатгаж, сүвээг нь сүлбэж, нүд рүү нь хуруугаа хийх шахсан ч мань нөхөр хөдөлсөнгүй.
Хавгүй газар
Хавирга хугархай
Хавирга нуруундаа түшиг
Нуруу хавиргандаа түшиг
Ханчир даахгүй харвинтай
Хавирга даахгүй гадартай
Хараал нь ерөөл бол
Хавирга нь тээг бол
Хариу байвал бариу байна
Хавирга байвал сүвээ байна
Хариу байвал зөрүү байна
Хавирга байвал нуруу байна
Яс ярзайх
Хавирга харзайх
Зүйр цэцэн үг
Хавирга хатгаж сүвээ (сэжих) сүлбэх
Хоршоо үг
хавирга сүвээ — цээжний хажуу хэсэг
хажуу хавирга — хажуу тал, ойр дэргэд, хавь ойр, ойр тойрныхон
Үгийн гарал
From Proto-Mongolic *kabïrga, compare Dongxiang kharugva, Daur xabyreg, Turkish kaburga.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.