хавсрах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг хавтгай талаар нь нийлүүлэх
- 2.шилжсэн утгаМонгол үндэсний бөхийн барилдаанд хавсраа мэх хийх
- 3.шилжсэн утгаХамтрах, ажил хэргийг хамтран үйлдэх
- 4.шилжсэн утгаХоёр зүйлийн үүргийг хослон гүйцэтгэх, хослон биелүүлэх
- 1.Хавар намрын үед халуун хүйтнээр үргэлжлэн хуурай шуурах.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хавсрах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хавсраана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хавсралаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хавсрав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хавсраажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хавсраасан |
| Хэвшсэн нэр (-даг) | хавсраадаг |
| Холбох нөхцөл (-ж) | хавсрааж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хавсраад |
| Болзох нөхцөл (-вал) | хавсраавал |
| Хүсэх (-маар) | хавсраамаар |
| Захирах (-аарай) | хавсраарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хавсрахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
алга хавсрах — хоёр гарын алгыг нийлүүлэн наминчлах
гар хавсрах — гарыг зөрүүлэн ёслох
мах хавсрах — мах хавтгайлж нийлүүлэх
хавсрах мэх — барьц халж нөгөө хүний хүчийг нэг талд нь төвлөрүүлж хүчилсэн талын хөл дээр өөрийнхөө тэр талын хөлөөр цочмог орхидог мэх
барьцгүй хавсрах — барьц авалгүй хавсрах мэх хийх
барьцтай хавсрах — зодог шуудагны аль нэгтэйгээс барьж хавсрах мэхийг хийх
хүч хавсрах — хүчээ нийлүүлэх, хүчээ хамтатгах
хавсран байлдах — хамтран байлдах, хүч нийлүүлэн байлдах
хавсран ажиллах — үндсэн ажлынхаа хажуугаар чөлөөт цагаараа өөрийн юмуу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаалыг зохих цалин хөлстэйгээр гүйцэтгэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.